УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Нью-Йорк хууль бус цагаачдын эсрэг Трампыг дэмжихгүй гэв

Х.ӨЛЗИЙ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хууль бус цагаачдыг эрэн хайж, саатуулаад эхлэвэл Нью-Йорк хотын захиргаа энэ ажиллагааг нь дэмжихгүй, оролцохгүй гэж Америкийн том хотын мэр Билл де Блазио мэдэгдсэн байна. Нью-Йоркийн “Cooper Union” коллеж дээр хэлсэн үгэндээ тэрээр хууль бус оршин суугчдыг эрэх, ажиллагаанд манай хотын албад холбооныхонд туслахгүй, яагаад гэвэл энэ нь нью-йоркчуудын эрхийг зөрчих болно гэжээ.
Хотын мэрийн хэлснээр бол Нью-Йоркт өнөөдөр хагас сая орчим хууль бус цагаач хүн амьдарч байгаа юм байна. Тэд ихэвчлэн нууц байдлаар байдаг ч хотын амьдралд хэвийн оролцдог. Гэтэл шинэ Ерөнхийлөгч тэдний эсрэг өргөн хүрээтэй кампанит ажил өрнүүлээд, хүмүүсийг гудамжинд шалгаад эхэлбэл Нью-Йоркийн цагдаа нар ийм харгис даалгаврыг биелүүлэхгүй гэсэн байна.
Хотын мэр бас “Манай хотын цагдаагийн байгууллагад гэхэд л бараг 9000 орчим лал шашинтай ажилтан ажилладаг. Ерөнхийлөгчийн лал шашинтны эсрэг энэ үйлдэл нь цагдаа иргэн хоёрын хооронд үл итгэлцэл бий болгох, улмаар сөрөг нөлөөлөлд хүргэж магадгүй юм” гэж хэлжээ.

0 Сэтгэгдэл
Zochin
New York hot bol Wall Street deer togtdog, Trump garsanaas hoish stock market tuuhend baigaagui unduruur onootoi oroidoo market aa haaj baihad ter huniig eserguutseed yaahavdee
2016.11.23