УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Трамп засаглалынхаа эхний 100 хоногт хийх ажлаа танилцууллаа

Х.ӨЛЗИЙ
АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп төрийн тэргүүний тангараг өргөснийхөө эхний өдрөөс сонгуулийн кампанит ажлын үеэр амлаж байсан ажлуудынхаа гол гол амлалтаас ажлаа эхэлнэ гэж мэдэгдсэн.
Мөн төрийн эрх мэдэл шилжүүлэх асуудал хариуцсан хэсэг “маш идэвхтэй, бас амжилттай ажиллаж байна” гэжээ.
Тэрээр өөрийнхөө хамгийн гол зарчмыг “Америк нэгдүгээрт байх” гэж үзнэ гээд өөрийн үндсэн зорилгоо улс орондоо ажлын шинэ байр олноор бий болгох явдал гэж тэмдэглэжээ.
Шинэ Ерөнхийлөгч нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөснийхөө дараанаас хийж хэрэгжүүлэх ажлаа зургаан чиглэлээр тодорхойлж тараажээ.
Нүүрстөрөгчийн олборлолт, худалдаа
Ерөнхийлөгчийн албанд орсон эхний өдрөө АНУ-ыг Номхон далайн хамтын нөхөрлөлийн хэлэлцээрээс гаргах ажлыг эхлүүлнэ гэж мэдэгджээ. “Манай оронд ихээхэн аюул учруулж байгаа Номхон далайн хамтын нөхөрлөлийн хэлэлцээрээс гарах асуудлыг би хамгийн түрүүнд тавина. Үүнтэй зэрэгцүүлээд хоёр талын шударга хэлэлцээр хийх замаар Америкт үйлдвэрлэл, ажлын байрыг нь эргүүлж авчирна” гэж онцолсон байна.
Номхон далайн хамтын ажиллагааны хэлэлцээр нь Ази Номхон далайн бүсэд гаалийн татварыг өөрчлөх юм. Энэ хэлэлцээрийг хоёрдугаар сарын 4-нд Шинэ-Зеландын Оклендэд байгуулж Австрали, Бруней, Вьетнам, Канад, Малайз, Мексик, Шинэ Зеланд, Перу, АНУ, Сингапур, Чили, Япон улс гарын үсэг зурсан байдаг. Харин Трамп үүнийг АНУ-д ямар ч ашиггүй гэж үзжээ.
Трамп бас нүүрстөрөгч олборлох харилцаатай холбоотой янз бүрийн хоригийг цуцлах бодолтой байгаагаа танилцуулж. Энэ бол ажлын байрыг хязгаарлаж, АНУ-д эрчим хүч үйлдвэрлэх явдлыг бууруулж байгаа гэжээ. Трампынхаар бол нүүрстөрөгч олборлох нь байгаль орчинд тийм ч аюултай биш гэж үзэж байгаа бололтой. Энэ ажлыг сэргээснээр улс оронд өндөр өртөгтэй сая сая ажлын байр бий болно гэсэн байна.
Хүнд сурталтнууд, лоббичдын эсрэг
Бүгд найрамдах намын Ерөнхийлөгч болсон тэрээр тангараг өргөсөн өдрөөсөө л лоббичдын нөлөөллийг бууруулахын төлөө ажиллана гэдгээ амласан.
Сонгуулийн өмнө “төрд ажиллаж байгаа албан тушаалтнууд ажиллах хугацаандаа болон төрөөс халагдаад таван жилийн дотор ямар нэгэн лобби бүлэглэл байгуулж нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулахгүй байх гэсэн таван жилийн хориг тавих болно” гэснээ хэрэгжүүлэхээр болсон нь энэ юм байна.
Үүнээс гадна төрийн байгууллагад ажиллаж байгаа албан тушаалтнуудад гадаад орнуудын эрх ашгийн төлөө лобби хийхийг насан туршид нь хориглохоо амлаж байна.
Аюулгүй байдал, цагаачлал
Трамп хэлсэн үгэндээ АНУ-ын аюулгүй байдлыг бэхжүүлэх, ялангуяа кибер орон зайд аюулгүй байхыг бий болгох талаар авах арга хэмжээнүүдээ тодорхойлжээ. “Би Пентагон болоод АНУ-ын зэвсэгт хүчний штабын дарга нарын хорооны даргаас АНУ-ыг кибер болон бусад төрлийн дайралтаас хамгаалахад шаардлагатай дэд бүтцийг бий болгох маш тодорхой төлөвлөгөө боловсруулахыг хүсч байна” гэжээ.
Мөн америкчуудын ажлын байрыг хамгаалах талаар арга хэмжээ авахаа амласан байна. “Би Хөдөлмөрийн яаманд визийн хөлтөлбөрийн зөрчиж, америкчуудын ажлын байрыг булааж байгаа бүхий л тохиолдлыг мөрдөн шалгах үүрэг өгсөн” гэж хэлжээ.
Өөр олон асуудлыг анхаарна гэдгээ ч мэдэгдэж. Тэр бас өөрийн багаа бүрдүүлэх, төрийн өндөр албан тушаалд томилох хүмүүсийн тухай мэдээллүүдийг ойрын үед түгээнэ гэсэн байна.

0 Сэтгэгдэл