Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Булаалт дээрмийн хэрэг өсч байна гэв

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөнд Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, ажлын талаар товч танилцуулсан. Энэ сарын 17-18-нд шилжих шөнө нийслэлд зарим газраар 23 см хүртэл цас орсон. Засаг даргын уриалгын дагуу нийслэлийн болон харьяа байгууллагуудын бүх албан хаагчид ажиллаж хуваарьт газруудаа сайн цэвэрлэсэн гэдгийг тэрээр онцлоод өнгөрөгч бямба гаригийн шөнө нийслэлийн төвийн 6 дүүргийн ТҮК-ийн 97 машин, 300 хүн гол замуудаа цэвэрлэсэн. Хэдий бид цэвэрлээд байгаа ч шөнө нь цас хялмаалаад халтиргаа гулгаа нэмэгдэж байгаа гэв.

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Аравдугаар сартай харьцуулахад булаалт болон дээрмийн гэмт хэрэг өнгөрсөн 14 хоногт өсч байна. Бид төвийн чиглэлээр 70 хүн нэмэлтээр гарган эргүүл хийлгэж байгаа” гэлээ. Мөн Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж “Өнгөрсөн 14 хоногт харьцангуй тайван байсан. Цас орж, халтиргаа гулгаа үүссэний улмаас замын ачаалал нэмэгдэж, хөдөлгөөний эрчим суларсан. Хайлаастын, шинэ Гэмтлийн гээд зарим өсгүүр газарт гулгаа их үүсч автомашины хөдөлгөөнд их ачаалал үүсгэсэн. Мөн галт тэрэгний тээвэрлэлт нэмэгдсэн нь хөдөлгөөний эрчмийг бууруулахад нөлөөлж байна” хэмээн танилцуулав.

Энэ сарын 17-18-нд орсон цас зарим газраар 16-21 см хүрсэн. Хот орчмын зам, даваа хаагдаж боогдсон газар байхгүй. Хэдийгээр зам, даваа хаагдаагүй ч халтиргаа, гулгаа нэмэгдсэн тухай НОБГ-ын дарга, Онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр хэлсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Байгалийн давагдашгүй хүчин зүйл бий болсон тохиолдолд дахин бүх нийтийг хамарсан арга хэмжээ авна” гэлээ. Мөн ирэх 14 хоногт хийх ажил болон яаралтай авах арга хэмжээнүүдийн талаар үүрэг чиглэлийг холбогдох газар, хэлтсийн дарга нарт өгөв. Хотын төв болон нийслэлээс гадагш гарах зам давааны цас мөсийг арилгах, холбогдох байгууллагуудтай нь ярилцаад цас цэвэрлэгээнд цэргийн алба хаагчид, оюутнууд, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг хамруулах зэргээр энэ 7 хоногт гудамж талбайн цасаа цэвэрлэж дуусгахыг үүрэг болгосон байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан