Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Энэтхэгт алан хядагчдын дайралтын улмаас цэргийн албан хаагчид амь үрэгджээ
Энэтхэгийн Ассам мужид эргүүл хийж явсан цэргийн албан хаагчид руу алан хядагчид дайрсны улмаас гурав нь амиа алдаж, дөрөв нь шархадсан тухай “NDTV” суваг мэдээлжээ. Энэтхэгийн армийн төлөөлөгч дэд хурандаа Сунит Ньютон “Алан хядагчид замын дагуу гар аргаар үйлдвэрлэсэн тэсрэх бодис байрлуусан байсан. Түүнийг дэлбэрсний дараагаар цэргийн цуваа зогсоход алан хядагчид эмх замбараагүй гал нээж эхэлсэн” гэжээ.
Энэхүү дайралтыг Ассамыг чөлөөлөх нэгдсэн фронт гэж өөрийгөө нэрлэдэг алан хядах байгууллага үйлдсэн гэж Энэтхэгийн албаныхан үзэж байна. Ассамыг чөлөөлөх нэгдсэн фронт /ULFA- United Liberation Front of Assam/ гэгчийг 1979 онд Энэтхэгийн Ассам мужийг тусгаар улс болгох сонирхолтой нутгийн иргэд байгуулсан. Тэд өөрсдийгөө түүхийн явцад Энэтхэгийн мэдэлд хэзээ ч байгаагүй улс гэж мэдэгддэг. “ULFA” ба Энэтхэгийн арми хорооны зэвсэгт мөргөлдөөнд 10 мянга гаруй энгийн иргэд амь үрэгдсэн тухай мэдээ байна. Энэтхэгийн төв засгийн газар ба армийн эсрэг ажиллагаанд “ULFA” хил залгаа Бутан улсыг нутгийн идэвхтэй ашиглаж, тэнд өөрийн бааз, зэвсгийн агуулах зэргийг байршуулдаг байжээ. 2003 онд Бутаны Засгийн газар ба Энэтхэгийн армийн хамтарсан ажиллагааны явцад “ULFA”-ийн баазуудыг бүрэн устгасан. Мөн хөрш Бангладеш улс нь “ULFA”-ийн эсрэг арга хэмжээнд Энэтхэгийн засгийн газарт тусламж үзүүлдэг. “ULFA”-ийн удирдагчдын нэг гэгддэг Анупа Четиа гэгчийг 2002 онд тухайн үеийн Пакистаны Ерөнхийлөгч Мушаррафтай уулзсан тухай мэдээ байгааг Бангладешийн сайд нарын нарийн бичгийн дарга Сайед Ашрафул Ислам 2010 мэдэгдсэн явдал нэлээд дуулиан тарьж байсан юм.
Энэтхэгийн Ассам мужид эргүүл хийж явсан цэргийн албан хаагчид руу алан хядагчид дайрсны улмаас гурав нь амиа алдаж, дөрөв нь шархадсан тухай “NDTV” суваг мэдээлжээ. Энэтхэгийн армийн төлөөлөгч дэд хурандаа Сунит Ньютон “Алан хядагчид замын дагуу гар аргаар үйлдвэрлэсэн тэсрэх бодис байрлуусан байсан. Түүнийг дэлбэрсний дараагаар цэргийн цуваа зогсоход алан хядагчид эмх замбараагүй гал нээж эхэлсэн” гэжээ.Энэхүү дайралтыг Ассамыг чөлөөлөх нэгдсэн фронт гэж өөрийгөө нэрлэдэг алан хядах байгууллага үйлдсэн гэж Энэтхэгийн албаныхан үзэж байна. Ассамыг чөлөөлөх нэгдсэн фронт /ULFA- United Liberation Front of Assam/ гэгчийг 1979 онд Энэтхэгийн Ассам мужийг тусгаар улс болгох сонирхолтой нутгийн иргэд байгуулсан. Тэд өөрсдийгөө түүхийн явцад Энэтхэгийн мэдэлд хэзээ ч байгаагүй улс гэж мэдэгддэг. “ULFA” ба Энэтхэгийн арми хорооны зэвсэгт мөргөлдөөнд 10 мянга гаруй энгийн иргэд амь үрэгдсэн тухай мэдээ байна. Энэтхэгийн төв засгийн газар ба армийн эсрэг ажиллагаанд “ULFA” хил залгаа Бутан улсыг нутгийн идэвхтэй ашиглаж, тэнд өөрийн бааз, зэвсгийн агуулах зэргийг байршуулдаг байжээ. 2003 онд Бутаны Засгийн газар ба Энэтхэгийн армийн хамтарсан ажиллагааны явцад “ULFA”-ийн баазуудыг бүрэн устгасан. Мөн хөрш Бангладеш улс нь “ULFA”-ийн эсрэг арга хэмжээнд Энэтхэгийн засгийн газарт тусламж үзүүлдэг. “ULFA”-ийн удирдагчдын нэг гэгддэг Анупа Четиа гэгчийг 2002 онд тухайн үеийн Пакистаны Ерөнхийлөгч Мушаррафтай уулзсан тухай мэдээ байгааг Бангладешийн сайд нарын нарийн бичгийн дарга Сайед Ашрафул Ислам 2010 мэдэгдсэн явдал нэлээд дуулиан тарьж байсан юм.
0 Сэтгэгдэл
























