УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Турк Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад нэгдэж магадгүй

Туркийн Ерөнхийлөгч Эрдоган өөрийн улсыг Европын холбоонд элсүүлэх гэж чармайхын оронд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэж болох юм гэсэн санаа хэлсэн явдал Өрнө дахины анхаарлыг ихэд татаж байна. Сирийн асуудал, төрийн эргэлт хийх гэсэн бүтэлгүй оролдлого ба түүний дараа авсан арга хэмжээний улмаас Европын холбоо Эрдоганыг хатуу шүүмжилж буй. Эрдоган “Турк улс тайвшрах хэрэгтэй. “Ямар ч үнээр хамаагүй Европын холбоонд орцгооё” гэж ярих хэрэггүй. Энэ бол миний бодол шүү. Яагаад бид Шанхайн тавд нэгдэж болохгүй гэж. Би энэ тухайгаа Путин, Назарбаев гээв одоо Шанхайн тавд байгаа хүмүүст хэлсэн” гэжээ.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад одоогоор ОХУ, БНХАУ, Казахстан, Тажикистан, Киргиз, Узбекистан гэсэн таван улс байдаг. Турк нь 2013 онд Монгол, Энэтхэг, Иран, Пакистан, Афганистантай адил тус байгууллагын хамтын ажиллагааны түнш гэсэн статустай болсон. Турк нь Европын холбооны гишүүн улс болохын төлөө 11 жилийн турш хэлэлцээ хийж байгаа ч Гаалийн холбооноос өөр бодит үр дүнд хүрээгүй байгаа юм. Сүүлийн үед Туркт болж байгаа үйл явдалтай холбоотойгоор Европын холбооны удирдлага Гаалийн холбоон дахь Туркийн оролцоог сэргээхгүй байж магадгүй гэсэн мэдэгдэл хийж байгаа.

0 Сэтгэгдэл