Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Монгол улс 2017 онд аялж жуулчлахад дунд зэргийн аюултай орон

International SOS болон  Control Risks компанийн шинжээч, мэргэжилтнүүд судалгаа хийсний үндсэн дээр аялан явагч жуулчдад зориулан 2017 онд очиход аюултай улс орнуудын жагсаалт гаргахад Монгол улс дунд зэргийн аюултай орны тоонд оржээ. 

Ирэх онд аялж очиход хамгийн их аюултай бүс нутгийг Мали улсын зүүн хойд Томбукту, Гао, Кидаль хотууд, мөн Суданы Дарфур хотууд гэсэн байна. Мөн Ливи, Төв Африкийн бүгд найрамдах улс, Өмнөд Судан, Сомали, Сири, Йемен, Афганисан зэрэг улсуудыг нэрлээд газрын зураг дээрхүрэн өнгөөр дүрсэлсэн байна.

Аюултай буюу улаан өнгөөр дүрсэлсэн улсуудад Чад, Ардчилсан Конго, Пакистан, Сахарын цөл зэргийг оруулсан байна.

Харин дунд зэргийн аюултай улс орнууд, бүс нутгаар Орос, Украин, Казахстан, Монгол, Энэтхэг,  Саудын  Араб болон  Бразилийг нэрлээд газрын зураг дээр шараар тэмдэглэжээ.

Дээрх орнуудаас бага аюултай, доод түвшний эрсдэлтэй орнуудаар Франц, Испани, Итали, Польш, Белорусс, Турк, Канад, АНУ-г нэрлэж тунгалаг шараар тэмдэглэсэн гэнэ.
Гадаадын жуулчид, аялагчдад ямар ч аюулгүй орнуудад Норвеги, Швед, Финлянд, Исланд болон  Данийг орууланшар ногооноор тэмдэглэсэн байна.

Шинжээчид жуулчид, аялагчдад учрах аюулаар террорист халдлага, дайн самуун, эмх замбараагүй байдал, нийгмийн тогтворгүй байдал, гэмт хэргийн түвшин, байгалийн гамшиг, хүчний байгууллагын үйл ажиллагаа, тээвэр дэд бүтэц зэргийг харгалзан үзсэн юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан