Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
“Аюулгүй хот” төслийг хэрэгжүүлнэ
Монгол улсын хүн амын 50 гаруй хувь нь оршин сууж, ажиллаж, амьдарч байгаа  нийслэлийн  иргэдийн аюулгүй байдлыг хөндсөн төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зөвлөгөөнд Нийслэлийн ЗДТГ Улаанбаатар хотын цагдаагийн газар, НИТХ, ОБЕГ тагнуул, хууль хүчний байгууллагын удирдлагууд оролцлоо. Зөвлөгөөнийг НИТХ-ын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг  зохицуулах зөвлөлийн дарга   Ц.Сандуй нээж  “2016 оны эхний  арван сард бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 66.1 хувь нь нийслэлд  үйлдэгдсэн нь бидний хувьд зайлшгүй анхаарч, хэлэлцэх гол сэдэв болж байна.
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийг ахалж байгаагийн хувьд “Аюулгүй хот” төслийг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг үе шаттайгаар зохион байгуулна. Хотын  телекамерын хяналтын техник, технологийн өнөөгийн байдлыг шинэчилж, найдвартай байдлыг хангах, шинээр гудамж, талбай, обьектуудыг телекамерын хяналтад оруулах мөн  нийслэл хотоо бүрэн камерын хяналтын системд оруулах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэнэ” гэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан