УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Энэтхэгийн Засгийн газар хасагдсан мөнгөн тэмдэгт солиход хязгаар тогтоожээ

Б.БАДРАЛ
Энэтхэгийн Засгийн газар далд эдийн засаг, авлига, хуурамч мөнгө хийх, алан хядлагыг дэмжихтэй тэмцэх зорилгоор энэ сарын еснөөс тус улсын хамгийн том мөнгөн дэвсгэрт болох 500 ба 1000 руппийн мөнгөн тэмдэгтүүдийг эргэлтээс хассан. Улмаар иргэд нь энэ хоёр дэвсгэртийг солих зорилгоор банкны гадаа олон хоногоор дугаарлан зогсож байгаа аж. Тус улсын сангийн яамнаас олон болох олон хүнд хуучин мөнгөн дэвсгэрт солих боломж гаргах үүднээс банкаар нэг удаа солиулах мөнгөний хязгаарыг багасгасан байна. Энэтхэгийн Сангийн яамны орлогч Шактиканта Дас нь “Аль болох олон хүнд мөнгө солих боломж гаргахын тулд нэг удаад солих мөнгөний хэмжээг 4500-аас 2000 болгож багасгах шийдвэр гаргасан” гэжээ. Гэхдээ фермерүүдэд зориулан тусгай хөнгөлөлт үзүүлэхээр болсон байна. Энэтхэгийн зүүн нутагт тариалалтын улирал эхэлсэн бөгөөд тариачдыг бэлэн мөнгөний хомсдолд орохоос сэргийлэх үүднээс долоо хоногт 25 мянган рупи солиулах, ургацын даатгал төлөх хугацааг 15 хоногоор хойшлуулах боломж олгожээ. Мөн хуримлаж байгаа хосуудад банкны данснаасаа нэг удаад 250 мянга хүртэлх рупи бэлнээр авахыг зөвшөөрсөн аж.

0 Сэтгэгдэл