Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Ц.Нямдорж дахин ялагдлаа
Нийслэлийн шүүх УИХ-ын гишүүн Х.Баттулга, ХЗДХ- ийн сайд Ц.Нямдорж нарын маргааны асуудлаар өнгөрсөн баасан гаригт хуралдаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв. Тодруулбал, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж УИХ-ын гишүүн Х.Баттулгыг гүтгэж нэр төрд нь халдсан байна гэж үзжээ.
Ц.Нямдорж нь энэ оны гуравдугаар сарын 21-ний өдрийн хэвлэлийн бага хурал, "Сайд ба сэтгүүлч" телевизийн ярилцлагад орохдоо Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга нь олон тэрбум ам.долларын өртөгтэй төмөр зам барих гэрээг нууцаар байгуулсан хэмээн мэдэгдсэн юм. Харин үүнийг Х.Баттулга үгүйсгэж нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан. Энэ дагуу Хан-Уул дүүргийн шүүх хуралдаад Х.Баттулгын нэр төрийг сэргээсэн шийдвэр гаргаж, Ц.Нямдоржийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хуурамч мэдээлэл цацсан шигээ уучлал гуйхыг шаардсан юм. Гэвч сайд Ц.Нямдорж нь Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Нийслэлийн шүүхэд гомдол гаргасан ч анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдлээ.
Д.Мөнх
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан