Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Хотын дарга Польшийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Польш Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Михал Лабэндатай уулзлаа. Тэрээр Польш Улсын Элчин сайдын яам Улаанбаатар хотод байгуулагдах гэж байгаад баяртай байгаагаа хэлээд Польш Улсын тусгаар тогтнолын өдрийн баярын мэндийг хүргэлээ.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Польш, Монгол Улсын харилцаа олон жилийн түүхтэй. Цаашид хоёр улсын харилцаа улам өргөжиж, шинэ шатанд гарна гэдэгт итгэлтэй байна. Варшав хот, Улаанбаатар хотод ижил төстэй зүйл олон бий. Энэ утгаараа хамтран ажиллахад ойр байна гэж бодож байна” гэлээ.

Польш улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Михал Лабэнда “Варшав, Улаанбаатар хотын хамтын ажиллагаа социализмын үед ч байсан. Одоо ч сайн харилцаатай хэвээрээ. Элчин сайдын яамаа Улаанбаатарт дахин нээхээр ажиллаж байна. Таны хэлсэнчлэн хоёр хот хүн ам ихтэй, том хот гэдгээрээ ижил төстэй зүйл, бэрхшээл бий. Манай хотын хувьд байгаль орчин, нийтийн тээврийн асуудал байдаг. Польшийн Засгийн газар Монгол Улсын Засгийн газарт 50 сая еврогийн нөхцөлт зээлийг санал болгож байгаа” гэсэн юм.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд Варшав хоттой нийтийн тээврийн салбарт хамтран ажиллах боломжтойг хэллээ. Мөн “Польш Улсын Засгийн газраас санал болгосон нөхцөлт зээлээр нийтийн тээврийн салбарт хөрөнгө оруулалт хийх бол хамтран ажиллахдаа таатай байна” гэлээ. Польш улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Михал Лабэнда 50 сая еврогийн нөхцөлт зээлийг боловсрол, хөдөө аж ахуй, дэд бүтэц, байгаль орчны салбарт олгохоор төлөвлөж байгааг хотын даргад хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан