Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Дүүргийн Засаг дарга нарыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд төвийн зургаан дүүргийн Засаг дарга нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Тус уулзалтад Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр нар оролцов.

Сүүлийн өдрүүдэд нийслэлд их, бага хэмжээний цас ойр ойрхон орсноос нийтийн эзэмшлийн зам, талбайд хальтиргаа гулгаа ихээр үүсч бий болсон. Цаг үеийн нөхцөл байдалдаа уялдуулан дүүргийн Засаг дарга нар хэрхэн шуурхай арга хэмжээ авч ажилласан, мөн цаашдаа хэрхэн ажиллах талаар санал бодлоо солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Ойрын өдрүүдэд их хэмжээний цас орж хүйтэрч болзошгүй байна. Дүүргүүд Хот тохижилтын газартайгаа уялдаа холбоотой ажиллах, болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлж ажиллах хэрэгтэй байна. Мөн дүүргийн болон Засаг даргын нөөц хөрөнгөнөөс шаардлагатай багаж хэрэгслийг нөөцлөж бэлэн ажиллах хэрэгтэй” гэдгийг хэллээ. Мөн иргэдийн бүлэг байгуулан ажиллуулж шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж зохион байгуулалттай, уялдаа холбоотой ажиллах үүрэг даалгаврыг өглөө гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан