УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Клинтон сая гаруй санал илүү авсан ч ялагджээ

Б.БАДРАЛ
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон долоо хоногийн өмнө болж өнгөрсөн сонгуулиар өрсөлдөгчөөсөө сая гаруй хүний санал илүү авсан ч ялгадсан тухай “Politico” сонин мэдээлжээ. Тус сонинд иш татсан мэдээгээр Клинтоны төлөө 61 сая 963 мянга 234 хүн саналаа өгсөн бол Трампын төлөө 60 сая 961 мянга 185 хүн саналаа өгсөн аж. Гэхдээ нэр дэвшигчид тус бүртээ хэдэн санал авсныг эцсийн байдлаар тоолж дуусаагүй байгаа. Тухайлбал, Юта, Мичиган, Калифорни, Вашингтон мужуудад санал хураалтын эцсийн дүнг гаргаж дуусаагүй. Гэвч энэ бүхэн сонгуулийн эцсийн дүнд яагаад ч нөлөөлөхгүй гэдгийг тус сонин онцолжээ. Учир нь, Америкийн Ерөнхийлөгчийн сонгууль нь шууд бус, хоёр үе шаттай гэсэн онцлогтой. Эхний шатанд нэр дэвшигчийн хэнийх нь төлөөлөн сонгогчийг ялахыг тодорхойлдог. Ингэхдээ муж болгон хүн амын тоо, төлөөлөгч сонгогчдын тоо, сонгуулийн үр дүнг тоолох мажоритар эсвэл пропроцианаль систем гээд бүгд өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, түүгээрээ санал хураалтын дүнг тооцно.
Тиймээс өөрийнх нь төлөө жирийн сонгогчид хамаагүй олон санал өгсөн байлаа ч эцсийн дүнд төлөөлөн сонгогчдоос авсан саналаараа ялах тохиолдол үүсч болдог. 2000 оны сонгуулиар яг ийм байдал үүсч байсан. Тэр үед Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Жорж Буш 50 сая 456 мянга 2 хүний санал авсан бол Ардчилсан намын Альберт Гор 50 сая 999 мянга 897 хүний санал авсан байсан. Гэсэн хэдий ч төлөөлөн сонгогчдоос авсан саналаараа Жорж Буш илүү байсан тул 500 мянган хүний санал дутуу авсан ч Ерөнхийлөгчөөр сонгогдож байв.
Сонгуульд ялахын тулд нэр дэвшигч 270 төлөөлөн сонгогчийн саналыг авах ёстой. Одоогоор Трамп 290 төлөөлөн сонгогчийн саналыг аваад байгаа болохоор бүх нийтийн сонгуулийн эцсийн дүн албан ёсоор гарч амжаагүй байгаа ч түүнийг бүгд ялагч, Ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрсөн. Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар 538 төлөөлөн сонгогч арванхоёрдугаар сарын 19-нд цуглан өөр өөрсдийн мужид ялсан хүний төлөө саналаа өгөх юм. Өөрөөр хэлбэл өөрийнх нь мужид сонгогчдын дийлэнх хэний төлөө саналаа өгсөн тэр нэр дэвшигчийг дэмжих ёстой. Зарим төлөөлөн сонгогч мужийнхаа иргэдийн саналаас зөрж, өөр хүнд саналаа өгсөн явдал гарсан байдаг ч ингэж өгсөн санал эцсийн үр дүнд нөлөөлж чаддаггүй.

0 Сэтгэгдэл