УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Оросын иргэдийн дийлэнх нь Путинийг дахин сонгохыг дэмжинэ
Б.БАДРАЛ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг ээлжит удаа сонгогдохыг дэмжиж байгаа Оросын иргэдийн тоо сүүлийн дөрвөн жилийн хувьд хамгийн дээд хэмжээндээ хүрчээ. Энэ тухай “Левада-Центр”-ээс явуулсан олон нийтийн санал асуулгын дүн харуулсан байна.
Тухайлбал, Оросын иргэдийн 63 хувь нь Путинийг 2018 оноос хойш дөрөв дэх удаа Ерөнхийлөгчөөр сонгогдохыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Ердөө 18 хувь нь Путиний дахин сонгогдохыг дэмжихгүй гэсэн бол 19 хувь нь тодорхой хариулт өгөхөөс татгалзжээ.
Гэтэл 2012 оны аравдугаар сард Путинийг дөрөв дэх удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдохыг Оросын хүн амын 34 хувь нь дэмжсэн аж. 40 хувь нь Путинийг дахин Ерөнхийлөгч болохыг дэмжихгүй гэж байсан бол 26 хувь нь тодорхой хариу хэлж чадаагүй.
Оросын иргэдийн бодол санаа дөрвөн жилийн дотор ингэж огцом өөрчлөгдөхөд Крымийн хойгийг нэгтгэсэн явдал шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэж судлаачид үзэж байна.
Б.БАДРАЛОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг ээлжит удаа сонгогдохыг дэмжиж байгаа Оросын иргэдийн тоо сүүлийн дөрвөн жилийн хувьд хамгийн дээд хэмжээндээ хүрчээ. Энэ тухай “Левада-Центр”-ээс явуулсан олон нийтийн санал асуулгын дүн харуулсан байна.

0 Сэтгэгдэл