УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэвэр авагч банкаа сонгох эрхтэй боллоо
Тэтгэвэр авагч Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврээ авах банкаа өөрөө сонгох боломжтой болсон талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Одоогийн байдлаар 370 орчим мянган иргэн арилжааны долоон банкаар дамжуулан тэтгэврээ авдаг. Судалгаанаас үзэхэд нийт тэтгэвэр авагчдын 48.5 хувь нь Хаан банк, 42.2 хувь нь Төрийн, 8.6 хувь нь Капитал, үлдсэн нь Улаанбаатар, Хас, Чингис хаан, Худалдаа хөгжлийн банкаар тэтгэврээ авч байна.
Одоогийн байдлаар тэтгэвэр авагч нь тэтгэврээ авах банкаа сонгох тухай нэгдсэн зохицуулалт байхгүй бөгөөд тэдний өмнөөс Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс банкийг нь сонгож өгдөг. Үүнийг өөрчилж, тухайн тэтгэвэр авагч өөрийн сонгосон банкаараа тэтгэврээ авах ажлыг өнөөдрөөс зохион байгуулж эхэллээ. Иргэн тэтгэвэр авах банкаа сонгох хүсэлтээ Нийгмийн даатгалын байгууллагад гаргах юм.
Банкаа өөрөө сонгодог болсноор банкуудын дунд өрсөлдөөн үүсч, үйлчилгээний чанар, түргэн шуурхай байдал сайжрах, үйлчилгээний шимтгэл, хураамж багасах, улмаар тэтгэврийн зээлийн хүүг буулгах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
Тэтгэвэр авагч Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврээ авах банкаа өөрөө сонгох боломжтой болсон талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.Одоогийн байдлаар 370 орчим мянган иргэн арилжааны долоон банкаар дамжуулан тэтгэврээ авдаг. Судалгаанаас үзэхэд нийт тэтгэвэр авагчдын 48.5 хувь нь Хаан банк, 42.2 хувь нь Төрийн, 8.6 хувь нь Капитал, үлдсэн нь Улаанбаатар, Хас, Чингис хаан, Худалдаа хөгжлийн банкаар тэтгэврээ авч байна.

0 Сэтгэгдэл