Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Автобусны жолооч нарт анхааруулга өгч байна

ЗЦА-ны бүртгэснээр   энэ оны эхний 10 сарын байдлаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 37 аж ахуйн нэгжийн 27 нь зам тээврийн осол гаргасан байна.

  “Автобус нэгтгэл” компани 112 удаа зам тээврийн осол гарган тэргүүлсэн бол  “Тэнүүн Огоо”, “Эрдэм транс” компанийн автобусны  осол  удаалжээ. Нийтийн тээврийн автобустай холбоотой 497 мөргөлдсөн, шон мөргөсөн гурав, онхолдсон нэг, явган зорчигч мөргөсөн 64 тохиолдол бүртгэгдсэн байна. Тэрчлэн автобусны ослын улмаас эхний 10 сарын дотор зургаан хүний амь нас эрсэдсэний  гурав нь автобусанд зорчиж явсан, нөгөө гурав нь явганаар замын хөдөлгөөнд оролцохдоо өртсөн аж. Автобусны ослын улмаас 157 хүн гэмтэж бэртсэний  78 нь автобусанд зорчиж явахдаа , 76 нь явганаар зам гарахдаа  тус тус гэмтсэн байна.  Замын гулгаа, түгжрэл ихэссэн өвлийн цагт нийтийн тээврийн жолооч нарыг  хөдөлгөөнд оролцох үедээ утсаар ярьдаг, дүрэм зөрчдөг, хоорондоо уралддаг, автобусны буудал руу гүйцэт орж зогсдоггүй, оношлогоонд ордоггүй зөрчлөө арилгаж,  осол аваараас сэргийлэхийг ЗЦА-аас анхааруулж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан