УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
БНАСАУ: АНУ-ын ерөнхийлөгч хэн байх нь хамаагүй
БНАСАУ-ын хувьд АНУ-ын ерөнхийлөгч хэн ч байсан дайсагнасан бодлогоо өөрчлөөсэй гэж хүлээж байна гэж НҮБ-ын дэргэд суугаа Умард Солонгосын төлөөлөгчийн газрын Хүний эрх, хүмүүнлэгийн асуудал хариуцсан захирал Ким Ен Хо мэдэгдсэн байна.
“АНУ-ын ерөнхийлөгч хэн болоход бид нэг ач холбогдол өгөхгүй байна. Хамгийн гол зарчим нь БНАСАУ-д дайсагнасан бодлогоо өөрчлөх улстөрийн эр зориг АНУ-д байна уу, үгүй юу гэдэг л юм” гэж тэрээр мягмар гарагт НҮБ-ын байранд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээрээ сэтгүүлчдэд мэдэгджээ.
Сонгуулийн өмнөх сурталчилгааныхаа үеэр Дональд Трамп бүр зургадугаар сард өөрийгөө БНАСАУ-д очиж удирдагч Ким Чен Унтай уулзах бодолгүй байгаагаа илэрхийлж байсан юм.
Арваннэгдүгээр сарын 8-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулиар Дональд Трамп ялсны дараа Умард Солонгосын төв хэвлэл “Нодон синмун” сонин ч БНАСАУ өөрийн цөмийн хөтөлбөрөөс татгалзах бодолгүй байгаа тухай, АНУ-ын шинэ сонгогдсон ерөнхийлөгч нь Пеньяны асуудлыг тогтворжуулахад илүү их бэрхшээлтэй тулгарах болно гэж бичсэн юм.
БНАСАУ-ын хувьд АНУ-ын ерөнхийлөгч хэн ч байсан дайсагнасан бодлогоо өөрчлөөсэй гэж хүлээж байна гэж НҮБ-ын дэргэд суугаа Умард Солонгосын төлөөлөгчийн газрын Хүний эрх, хүмүүнлэгийн асуудал хариуцсан захирал Ким Ен Хо мэдэгдсэн байна.“АНУ-ын ерөнхийлөгч хэн болоход бид нэг ач холбогдол өгөхгүй байна. Хамгийн гол зарчим нь БНАСАУ-д дайсагнасан бодлогоо өөрчлөх улстөрийн эр зориг АНУ-д байна уу, үгүй юу гэдэг л юм” гэж тэрээр мягмар гарагт НҮБ-ын байранд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээрээ сэтгүүлчдэд мэдэгджээ.

0 Сэтгэгдэл