УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Т.Аюурсайхан гишүүнд захидал илгээдэг шигээ бай л даа, Н.Баяртсайхан Ерөнхийлөгч өө

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулах үндэслэлийг зарим хэвлэлийнхэн түгээж эхэллээ. Дотроо 4 зүйл бүхий уг үндэслэлд:
Валютын нөөцийг хууль зөрчин байж зарлахдаа буруу зарласнаас болж хөрөнгө оруулагчид хийгээд иргэдийг төөрөгдүүлсний дээр ханшид нөлөөлөхүйц мэдэгдэл хийсэн.
Мөнгөний бодлогын зөвлөлөө хуралдуулалгүй Монголбанкны захирлуудтайгаа нийлж мөнгөний бодлогын хүүг 15 хувьд хүргэсэн нь ханш өсгөхөд гол нөлөө үзүүлсэн.
Мөнгөний бодлогын зөвлөлд шахааны хүн томилсон нь Монголбанкны хараат бус байдалд нөлөөлсөн. Мөн мэргэжлийн хүмүүсийг халж, оронд нь улстөрчдийн шахааны хүмүүсийг томилсон нь Авлигын эсрэг хуулийг зөрчсөн.
Эдийн засаг хүнд байгаа гэж хамгийн их ярьж байгаа хүн хэрнээ хамгийн их цалин, хангамж авдаг Монголбанкны ажилтнуудын цалинг 25 хувиар нэмсэн
зэргийг дурьдсан байгаа юм. Энэ талаар Монголбанкнаас тодруулга авах гэсэн боловч “Улс төрийн зорилготой асуултад хариулт өгөхгүй” хэмээснээс үзэхэд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ажилтнууддаа ам ангайж болохгүй гэдэг үүрэг даалгаврыг өгсөн бололтой. Өөрөөр хэлбэл, өөрийг нь огцруулах үндэслэл бүрдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөөд чимээгүйхэн сууж байна гэсэн үг. Үгүйсэн бол тэрбээр сонины хуудсаар дамжуулаад ч болтугай хариулт өгөх л байсан.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг УИХ-ын чуулганы хуралдаан дээр хэдэн хатуу үг хэлчихсэнд нь “Та буруу бодож байна. Үүнийг чинь би дуугүй хараад сууж чадахгүй нь…” гэж ирээд л сонины тэргүүн нүүрэнд ил захидлаа хэвлүүлж байсныг мартаагүй хүн цөөнгүй байгаа гэж найдаж байна. Тийм учраас л дээрх дүгнэлтийг хийж байгаа юм. Тиймгүйсэн бол “Та бүхэн буруу бодож байна. Би уг нь ингэсэн юм…” гээд л сониноор дамжуулан ил захидал илгээх байсан биз ээ. Ингэхэд Монголбанкны Ерөнхийлөгч ч том юм аа. УИХ-ын гишүүн Т.Аюурсайханд өдөр тутмын сониноор дамжуулж хариу өгдөг. Арилжааны банкууддаа иймэрхүү том байдлаа харуулдаг ч болоосой.

0 Сэтгэгдэл