УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Клинтон нэг сая сонгогчийн саналаар Трампаас түрүүлж явна
Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг мужуудад нягталж тоолох явцад АНУ-ын ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн Хилари Клинтон өөрийн өрсөлдөгч Дональд Трампаас нэг сая гаруй саналаар түрүүлж явна гэж Politico хэвлэл мэдээлжээ.
Хилари Клинтоны төлөө 61,963,234 сонгогч санал өгсөн бол, Трампын төлөө 60,961,185 сонгогч саналаа өгсөн байна.
Хэвлэлд бичсэнээр бол Калифорни, Юта, Вашингтон мужуудад одоо хүртэл саналын хуудсыг тоолж дуусаагүй байгаа бол Мичиган мужид ч санал хураалтын дүн эцэслэн гараагүй байна.
Арваннэгдүгээр сарын 8-нд болсон бүх нийтийн санал хураалтаар Дональд Трамп нийт авбал зохих 270-аас 290 төлөөлөн сонгогчийг өөртөө татаж чадсан бол Клинтон 232 санал авсан юм. Одоо 16 төлөөлөн сонгогч сонгох ёстой Мичиган мужид саналын хуудсыг ид тоолж байна. Энд Дональд Трамп Клинтоноос 0,3 хувиар буюу 11 мянга орчим саналаар түрүүлсэн юм.
Энэ бол АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд 2000 оноос хойш анх удаа гарч байгаа төлөөлөн сонгогчийн олонхийн санал авсан ч энэ нь нийт сонгогчийн өгсөн саналаас зөрж байгаа тохиолдол юм байна.
АНУ-ын ерөнхийлөгчийн хоёр шаттай сонгуулийн эхний бүх нийтийн санал хураалт арваннэгдүгээр сарын 8-нд болж төлөөлөн сонгогчдыг сонгосон юм. Нэр дэвшигч сонгуульд ялахын тулд 538 төлөөлөн смонгогчийн 270-ыг өөртөө татах ёстой. Харинэнэ сонгогдсон төлөөлөн сонгогчид арванхоёрдугаар сарын 19-нд хэлбэрийн төдий санал өгөхийг Конгресс нэгдүгээр сарын 6-нд батлах юм. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч нэгдүгээр сарын 20-нд тангаргаа өргөснөөр үүрэгт ажилдаа орно.
Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг мужуудад нягталж тоолох явцад АНУ-ын ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн Хилари Клинтон өөрийн өрсөлдөгч Дональд Трампаас нэг сая гаруй саналаар түрүүлж явна гэж Politico хэвлэл мэдээлжээ. Хилари Клинтоны төлөө 61,963,234 сонгогч санал өгсөн бол, Трампын төлөө 60,961,185 сонгогч саналаа өгсөн байна.

0 Сэтгэгдэл