Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдүүлнэ

Б.МЯГМАРЖАВ


МҮЭХ-ноос 2017-2018 оны Хөдөлмөрийн нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрийг байгуулах санаачилга гаргаж, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад аравдугаар сарын 28-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн.
Засгийн газар 2017 оны Улсын төсвийг хэлэлцэх явцад цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Харин МҮЭХ-ноос Төсвийн тухай болон Татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах  замаар иргэдийн орлогыг нэмэгдүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм. Дээрх мэдэгдэлд хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулах эрх зүйн орчинг бүрдүүлж, 2017 оноос мөрдөж эхлэх, төсөвт байгууллагын төсвийн хэмнэлт болон давуулан биелүүлсэн, ажил үйлчилгээнээс олсон орлогыг тухайн байгууллагын ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхэд хэрэглэхийг тусгажээ. Мөн нийгмийн хамгааллыг сайжруулахад зарцуулах эрх зүйн орчинг Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар бүрдүүлж, 2017 оноос хэрэгжүүлэх асуудлыг тусгасан аж.

Түүнчлэн бүх төрлийн татварын  хэмжээг нэмэгдүүлэхгүй, шинэ төрлийн татварыг бий болгохгүй байх бодлого барих, төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гаргахад нь олгох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг одоогийн хүрсэн түвшингээс бууруулахгүй байх, тэтгэвэр тэтгэмж, цалингийн зээлийн хүүг бууруулах асуудлыг судлан шийдвэрлэх асуудлыг мөн тусгажээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан