УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хег өнөөдөр байцаана

Улсын нууцтай холбоотой материалуудыг төрийн ямар ч алба хашдаггүй хүнээр хянуулж байсан, мөн энэ хүний авлигын асуудалд холбогдоод байгаа Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе прокурорт мэдүүлэг өгөхийнхөө өмнө өөрийн өмгөөлөгчөөр Солонгосын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн байсан Ю Ён Ха гэгчийг авсан байна. “Ю Ён Хаг ерөнхийлөгч Пак Кын Хегийн хууль ёсны төлөөлөгчөөр томиллоо” гэж товч мэдээлэлд дурджээ.
БНСУ-ын Прокурорын газар үүргээ гүйцэтгэж байгаа Ерөнхийлөгчөө авлигын болон ойрын хүрээллийн хүнтэйгээ засгийн эрхийг хувцаалцаж байсны нь төлөө улсынхаа түүхэнд анх удаа байцааж мэдүүлэг авахаар бэлтгэж байгаа юм. Пак Кын Хег энэ сарын 16-ны өнөөдөр байцааж мэдүүлэг авах юм байна. Ерөнхийлөгч ч үүний өмнө мөрдөн байцаалтын ажилд тусална гэж мэдэгдсэн юм.

Авлигын хэргийн гол төлөөлөгч Чхве Сун Соль гэгчийг Сөүлийн шүүхээс энэ сарын 3-нд баривчлах зөвшөөрөл өгсөн юм. Энэ хатагтай ерөнхийлөгчтэй дотно гэдгээ ашиглан солонгосын томоохон корпорациудаас хэдэн сая доллар завшиж байсан гэж буруутгажээ.

Харин ерөнхийлөгч Пак Кын Хег болохоор 40 гаруй жил үерхэж байгаа өөрийн найз бүсгүйгээ төрийн хэрэгт оролцуулж, улсын чухал нууц баримт бичиг, хэлэх үгүүдээ засварлуулах замаар улс орны улстөр, эдийн засгийн бодлогод оролцуулж байсан гэж буруутгаж байгаа юм.

0 Сэтгэгдэл