АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
“Chemistry-2016” өнөөдөр болно
ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Chemistry-2016” эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр Хими, химийн технологийн хүрээлэнд болно. Энэ удаагийн хурлыг Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор, академич Ж.Амгалангийн нэрэмжит болгон зохион байгуулж буйгаараа онцлог аж. Хуралд манай улсын тэргүүлэх химичдээс гадна олон улсын эрдэмтэн судлаачид оролцох юм байна.
Хурлаар хими, химийн технологийн чиглэлийн маш олон судалгааны үр дүнгүүдийг танилцуулах нь. Тухайлбал “Хөвсгөлийн фосфоритын голлох ордуудын ураны агуулга, бүтцийн судалгаа”, “Шинэ материал газрын ховор элементүүд ба эмт эрдсийн судалгаа, био-нано бүтээгдэхүүн”, “Газрын тосоор бохирдсон хөрсний бохирдлыг бууруулах судалгаа”, “Улаанбаатар хотын өнгөн хөрсөн дэх хүнд элементүүдийн тархалт, эх үүсвэр, геохимийн төлөв байдал”, “Дорнодын Хөөтийн ордын нүүрсний халуун задралын судалгаа” зэрэг олон сонирхолтой судалгааны үр дүнг мэдэж авч болох нь.
ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Chemistry-2016” эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр Хими, химийн технологийн хүрээлэнд болно. Энэ удаагийн хурлыг Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор, академич Ж.Амгалангийн нэрэмжит болгон зохион байгуулж буйгаараа онцлог аж. Хуралд манай улсын тэргүүлэх химичдээс гадна олон улсын эрдэмтэн судлаачид оролцох юм байна. Хурлаар хими, химийн технологийн чиглэлийн маш олон судалгааны үр дүнгүүдийг танилцуулах нь. Тухайлбал “Хөвсгөлийн фосфоритын голлох ордуудын ураны агуулга, бүтцийн судалгаа”, “Шинэ материал газрын ховор элементүүд ба эмт эрдсийн судалгаа, био-нано бүтээгдэхүүн”, “Газрын тосоор бохирдсон хөрсний бохирдлыг бууруулах судалгаа”, “Улаанбаатар хотын өнгөн хөрсөн дэх хүнд элементүүдийн тархалт, эх үүсвэр, геохимийн төлөв байдал”, “Дорнодын Хөөтийн ордын нүүрсний халуун задралын судалгаа” зэрэг олон сонирхолтой судалгааны үр дүнг мэдэж авч болох нь.
0 Сэтгэгдэл
























