Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Дөрвөн аймагт чихрийн шижний өвчлөл өндөр байна
Өчигдөр дэлхийн “Чихрийн шижинтэй тэмцэх өдөр” тохиолоо. “Чихрийн шижин өвчнөөс сэргийлье” уриан дор Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн (НЭМХ), Улсын I төв эмнэлгийн Диабетийн төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын дэмжлэгтэйгээр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 61 дэх хуралдааны тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-нд дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлж байх шийд гарсан байдаг. Өдгөө дэлхий даяар чихрийн шижинтэй 415 сая хүн амьдарч байгаа ба 2040 он гэхэд энэ тоо 642 саяд хүрч, арван хүн тутмын нэг нь чихрийн шижин өвчнөөр өвчлөх төлөвтэй байгааг ДЭМБ-аас анхааруулж байгаа юм.

Манай орны хувьд өнгөрсөн оны эрүүл мэндийн тандалт судалгааны дүнгээр чихрийн шижин өвчин дотоод шүүрэл, тэжээлийн бодисын солилцооны өвчлөлийн 49.9 хувийг эзэлж, 10 мянган хүн тутмын 63-ыг нь эзэлж байгаа нь 2014 оны мөн үеийнхээс 9.8 хувиар буурсан үзүүлэлт аж. Дээрх тоо дүнг хүйсийн хувьд авч үзвэл эрэгтэйчүүд 10 мянган хүн ам тутамд 61, эмэгтэйчүүдийн 66 нь байна. Харин насны бүлгээр авч үзэхэд 45-65 насныханд хамгийн өндөр буюу 10 мянган хүн тутамд 238 хүн ногдож байгаа юм. Түүнчлэн, тархац, байршлын хувьд төвийн бүсэд 10 мянган хүн тутамд 53.7 хүн буюу хамгийн өндөр тохиолдож байгаагаас хүйсийн хувьд эрчүүд 43.8, эмэгтэйчүүд 63.6 хувийг нь эзэлж байна. Төвийн бүсийн аймгаас Дархан-Уул 78.9, Сэлэнгэ 59.4, Өмнөговь 58.8, Говьсүмбэр 52.2 хувьтай байгаа аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан