УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Латвийн хилчид зөвлөлтийн зэвсгээс татгалзана

Латвийн хилчдийн барьж байгаа зөвлөлтийн үеийн автоматыг НАТО-гийн стандартад нийцсэн зэвсгээр солих ажлыг жил хагасын хугацаанд хийж дуусгана гэж Улсын хил хамгаалах байгууллагын тэргүүн Нормунд Гарбарс мэдээллийн BNS агентлагт мэдэгджээ.
“Үүнийг хэрхэн хийх нарийн хөтөлбөр бий, тэгээд ч ажил хэдийнээ эхэлсэн” гэж тэр тэмдэглэсэн байна.
2018 онд тохиох Латвийн тусгаар тогтнолын баяраар манай хилчид зөвлөлтийн үеийн зэвсэггүй жагсах болно гэж Гарбарс онцлоод зэвсэг солих ажлыг Зэвсэгт хүчний командлалтай хамтан хийж командлагч Раймонд Граубегаар толгойлуулсан ажлын хэсэг байгуулсан гэлээ.
Калашниковын автоматаас гадна мөн л оросын Макаровын гар бууг ч гэсэн сольж огт өөр загварын зэвсэг барих гэнэ.

Үүний өмнө тавдугаар сард Латвийн цагдаагийнхан ч зөвлөлтийн үеийн зэвсгийг халж НАТО-гийн жишиг, стандартад нийцсэн зэвсэглэлд шилжихээ мэдэгдсэн юм. Зөвхөн цагдаагийнхан нь зэвсгээ солиход 4,9 сая евро шаардлагатай гэж Латвийн Дотоод хэргийн яамны тайланд бичсэн байна. Үүний 3,98 сая еврогоор Glock маркийн гар буу авах бол 904.9 мянган еврогоор эвхдэг мөрлөгчтэй МР5 пулемёт-гар буу авах юм байна.

0 Сэтгэгдэл