Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Нийтийн тээврийн 14 чиглэлийн үйлчилгээг түр хугацаагаар хаалаа

Их хэмжээний цас орж, зам даваа хаагдан халтиргаа, гулгаа үүссэнтэй холбогдуулан Зам тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 82 дугаар тушаал гарч иргэдийн амь нас, эрүүл мэнд эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын хэмжээний авто зам, замын байгууламжийг 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13:00 цагаас мөн оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 10:00 цаг хүртэл түр хааж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон.  Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Тээврийн газрын даргын  “Нийтийн тээврийн үйлчилгээнд шуурхай зохицуулалт хийх тухай” А/82 дугаар тушаалаар нийтийн тээврийн үйлчилгээний Ч:12 “Ургах наран хороолол - Офицеруудын ордон”, ХО:1 “Бага Баян-Санзай-7 буудал -Тэнгис кинотеатр”, ХО:6 “Өлзийт хороолол – 120 мянгат”, ХО:8 “Найрамдал зуслан – Саппоро - 3-р эмнэлэг “, ХО:9 “Био комбинат – Сонсголон – 5 Шар“, ХО:10 “Эмээлт /хурган / - Хар хорин саппоро”, ХО:12 “Мал Бордох – 5 шар-Саппоро“, ХО:13 "Баруун түрүү - 10 хороолол", ХО:7 "Туул тосгон- Биокомбинат - 120 мянгат", ХО:2 "Шарга морьт - Дүнжингарав худалдааны төв", ХО:5 "Налайх - Зүүн 4 зам - Дүнжингарав худалдааны төв", ХО:4 "Тэрэлж - Мэлхий хад - Налайх - Баруун 4 зам", ХО:3 "Городок - Дүнжингарав худалдааны төв" зэрэг 14 чиглэлийн үйлчилгээг түр хааж шуурхай зохицуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан