УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Бан Ги Мун Пакистанд болсон алан хядах үйлдлийг эрс шүүмжлэв
Б.БАДРАЛ
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун арваннэгдүгээр сарын 12-нд Пакистаны өмнөд нутагт болсон алан хядах халдлагын улмаас 50 гаруй хүн амь үрэгдсэнийг эрс шүүмжилсэн байна. Тэрээр Пакистаны удирдлагад бичсэн мэдэгдэлдээ тус улсын удирдлага аймшигтай алан хядах үйлдэл хийсэн этгээдүүдийг аль болох богино хугацаанд баривчлан шүүнэ гэдэгт итгэж байна гэжээ. Мөн тус мэдэгдэлд “Ерөнхий нарийн бичгийн дарга нь Пакистаны Белужистан мужийн Хуздар хот дахь суфи урсгалын бунханд мөргөлчдийн эсрэг хийгдсэн алан хядах дайралтыг эрс шүүмжилж байна. Тэрбээр амь үргэдэгсдийн гэр бүл, Пакистаны ард түмэн ба Засгийн газар чин сэтгэлээсээ гүн эмгэнэл илэрхийлж, шархадсан хүмүүст хурдан эдгэрэхийг ерөөж байна” гэжээ.
Хуздар хот дахь Шах Нуранийн бунханд болсон дэлбэрэлтийн улмаас 52 хүн нас барж, 100 гаруй хүн шархадсан байна. Дэлбэрэлтийн үеэр бунханд 600 орчим мөргөлч байсан аж. 14 настай амиа золиослогч алан хядах ажиллагааг явуулсан байна. Энэхүү ажиллагааны хариуцлагыг “Лалын улс” бүлэглэл хүлээж байгаагаа албан ёсоор мэдэгджээ.
Б.БАДРАЛНҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун арваннэгдүгээр сарын 12-нд Пакистаны өмнөд нутагт болсон алан хядах халдлагын улмаас 50 гаруй хүн амь үрэгдсэнийг эрс шүүмжилсэн байна. Тэрээр Пакистаны удирдлагад бичсэн мэдэгдэлдээ тус улсын удирдлага аймшигтай алан хядах үйлдэл хийсэн этгээдүүдийг аль болох богино хугацаанд баривчлан шүүнэ гэдэгт итгэж байна гэжээ. Мөн тус мэдэгдэлд “Ерөнхий нарийн бичгийн дарга нь Пакистаны Белужистан мужийн Хуздар хот дахь суфи урсгалын бунханд мөргөлчдийн эсрэг хийгдсэн алан хядах дайралтыг эрс шүүмжилж байна. Тэрбээр амь үргэдэгсдийн гэр бүл, Пакистаны ард түмэн ба Засгийн газар чин сэтгэлээсээ гүн эмгэнэл илэрхийлж, шархадсан хүмүүст хурдан эдгэрэхийг ерөөж байна” гэжээ.
Хуздар хот дахь Шах Нуранийн бунханд болсон дэлбэрэлтийн улмаас 52 хүн нас барж, 100 гаруй хүн шархадсан байна. Дэлбэрэлтийн үеэр бунханд 600 орчим мөргөлч байсан аж. 14 настай амиа золиослогч алан хядах ажиллагааг явуулсан байна. Энэхүү ажиллагааны хариуцлагыг “Лалын улс” бүлэглэл хүлээж байгаагаа албан ёсоор мэдэгджээ.
0 Сэтгэгдэл
























