УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Өвөр монголын цагдаагийн орлогч даргыг цаазалжээ
БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Цагдаагийн удирдах газрын дэд дарга асан Жао Липинийг авлига авсан, хүний амь хөнөөсөн, хууль бусаар галт зэвсэг,сум галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хадгалсны нь төлөө хоёр сая юаньтай тэнцэх хэмжээний хөрөнгийг нь хураан цаазаар авах ял оноосон байна.
Түүний хэргийг Шаньси мужийн Тайюань хотын Ардын шүүх тасалж баасан гарагт ялыг нь баталжээ.
2015 оны гуравдугаар сарын 20-нд Өвөр монголын Чифэн хотноо Жао Липин галт зэвсэг хэрэглэн Ли гэдэг эмэгтэйн амийг хөнөөсөн юм. 2008-2010 онд Жао Липин Өвөр Монголын өөртөө засах орны Нийгмийг аюулаас хамгаалах удирдах газрын даргын алба хашиж байхдаа албан тушаалаа ашиглан гурав дахь этгээдтэй хамтран бизнес хийж, албан тушаалтнуудыг томилон, 23,68 сая юанийн авлига авчээ.
2005-2010 оны хооронд 65 настай Жао Липин Өвөр монголын өөртөө засах орны Нийгмийг аюулаас хамгаалах удирдах газрын даргаар ажиллаж байгаад 2012 онд ӨМӨЗО-ны Бүх хятадын ардын улстөрийн зөвлөлдөх хорооны дэддаргаар ажиллаж байжээ.
БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Цагдаагийн удирдах газрын дэд дарга асан Жао Липинийг авлига авсан, хүний амь хөнөөсөн, хууль бусаар галт зэвсэг,сум галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хадгалсны нь төлөө хоёр сая юаньтай тэнцэх хэмжээний хөрөнгийг нь хураан цаазаар авах ял оноосон байна. Түүний хэргийг Шаньси мужийн Тайюань хотын Ардын шүүх тасалж баасан гарагт ялыг нь баталжээ.

0 Сэтгэгдэл