УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчөөс байцаалт авч магадгүй

Б.БАДРАЛ
Өмнөд Солонгосын прокурорууд тус улсын түүхэнд анх удаа Ерөнхийлөгчөөс байцаалт авч болзошгүй тухай “Ренхап” агентлаг мэдээлэв. Ерөнхийлөгчийн найз гэгдсэн Цой Сун Силийн авлигын хэрэгтэй холбоотойгоор Пак Гөн Хигээс байцаалт авах шаардлагатай гэж үзжээ. Хэргийн эзэн Цой Сун Силийг түр саатуулах хугацаа арваннэгдүгээр сарын 20-нд дуусч, Ерөнхийлөгчөөс байцаалт авч магадгүй хэмээн “Ренхап” агентлаг онцолжээ. Өмнөд Солонгосын түүхэнд албан үүргээ гүйцэтгэж байгаа Ерөнхийлөгчөөс байцаалт авч байсан тохиолдол өмнө нь гарч байгаагүй аж.
Ерөнхийлөгч Пак Гөн Хи нь шаардлагатай гэж үзвэл тус хэрэгтэй холбоотой байцаалт өгөхөд бэлэн тухайгаа албан ёсоор мэдэгдсэн юм. Өнгөрсөн бямба гарагт Сөүл хотод Ерөнхийлөгчийг эсэргүүцсэн, огцрохыг шаардсан 260 мянга гаруй хүн оролцсон сүрт жагсаал болж, жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарсны улмаас дөрвөн хүн баривчлагдсан байна.
Пак Гөн Хигийн рейтинг нь Өмнөд Солонгосын түүхэнд байгаагүй доод түвшинд буюу 5 хувьд хүрч, солонгосчуудын 90 хувь нь түүний бодлогыг дэмжихгүй гэжээ.
Ерөнхийлөгчийг чухал шийдвэр гаргаж, олны өмнө мэдэгдэл хийхийнхээ өмнө Цой Сун Силь рүү явуулж шалгуулдаг, засвар хийлгэдэг байсан гэж буруутгаж буй. Үүнээс гадна Цой Сун Силь нь Ерөнхийлөгчийн итгэлт хүн гэдгээ ашиглан Өмнөд Солонгосын том компаниудад дарамт, шахалт үзүүлэн өөрийн хувийн сангууддаа их хэмжээний мөнгө цуглуулсан гэж буруутгагдаж буй юм.

0 Сэтгэгдэл