УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Зөнч сармагчин зөв таажээ

Геда гэдэг нэртэй сармагчин өнгөрсөн зун болсон Евро-2016 тэмцээнд Португалын багийг түрүүлнэ гэж зөв тааж байсан билээ.
Энэ удаа тэр үзмэрч амьтан Бүгд Найрамдах намаас нэр дэвшигчийг ялна гэж тааварласан байна. Өөрийнхөө нэр бүхий шар цамц өмссөн Геда сармагчин Д.Трампыг ялна гэсэн сонголт хийхээсээ өмнө нэлээд бодлогоширсон аж.
Тэрбээр зурагт самбар дээрх нэр дэвшигчийн уруул дээр үнссэнээр өөрийн таамгийг баталсан бөгөөд Трампт ялалт байгуулсанд нь баяр хүргэх мөчийг тэсч ядан хүлээж байгаа гэнэ.
Таван настай ухаалаг Геда сармагчин өнгөрсөн 6-7 дугаар сард болсон Евро-2016 хөлбөмбөгийн тэмцээний финалд хэн хожихыг тааж чадсан билээ. Португал болон Францын далбаан дээр гадил жимс өлгөсөн байсан бөгөөд тэрбээр Францын далбаан дээр өлгөсөн байсан гадилыг идэхээс татгалзсанаар К. Роналдогоор удирдуулсан португалчууд өрсөлдөгчөө 1:0 харьцаагаар ялна гэдгийг зөв тааж байсан юм.
2010 оны ӨАБНУ-д болсон хөлбөмбөгийн ДАШТ-ний тоглолтуудын дүнг зөв тааж байсан Паул хэмээх наймаалжнаас хойш Хятадын энэ үзмэрч сармагчин хамгийн сүүлийн үеийн далдыг харагч амьтнаар тодроод байна. Энэ амьтан тус улсын “Shiyanhu” гэдэг экологийн аялал жуулчлалын хүрээлэнд амьдардаг ажээ.
Дэлхийд алдаршсан уг наймаалж Германы шигшээгийн бүх тоглолтуудыг зөв таасан бөгөөд испаничууд финалын тоглолтод Нидерландын шигшээг хожно гэдгийг тааж байсан билээ.

0 Сэтгэгдэл