УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Хятадын сайд Интерполын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Б.БАДРАЛ
БНХАУ-ын Олон нийтийн аюулгүй байдлын орлогч сайд Мэн Хунвэей нь Интерполын Ерөнхийлөгчөөр сонгогдсон тухай “Синьхуа” агентлаг мэдээлж байна. Индонезид явагдаж байгаа Интерполын 85 дахь удаагийн Ерөнхий ассамблейн хуралдааны үеэр энэ шийдвэрийн тухай мэдэгджээ. Мэн Хунвэй нь 2004 оны дөрөвдүгээр сард Олон нийтийн аюулгүй байдлын яамны орлогч сайдаар томилогдсон бөгөөд тэр жилийнхээ наймдугаар сард БНХАУ дахь Интерполын Үндэсний төв товчоог удирдах болсон юм байна.
Ийнхүү БНХАУ-ын эрх баригчид өөрийн хүнээ Интерполын Ерөнхийлөгчөөр сонгуулж чадсаны үр дүнд төсвийн их хэмжээний хөрөнгө луйвардсан эсвэл асар их авлига аваад хилийн чанад руу зугатсан хүмүүсийг баривчлах ажиллагаа улам үр дүнтэй болно. Гадаад руу зугатсан авлигачид, төсвийн мөнгө шамшигдуулсан этгээдүүдийг баривчлах “Үнэгний ав” нэртэй тусгай ажиллагааг Хятадын эрх баригчид тогтмол явуулдаг. Энэ жилийн “Үнэгний ав”-аар дэлхийн 67 улсад нуугдаж байсан 634 гэмт хэрэгтнийг баривчлан авчирчээ. Эдний 205 нь 10 сая юанийн хөрөнгө шамшигдуулсан гэж буруутгагдаж байгаа бол 59 хүнийг 100 сая юань ба түүнээс их хэмжээний авлига авсан, төсвийн хөрөнгө идсэн гэж буруутгажээ.

0 Сэтгэгдэл