Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Австрийн иргэн овгоо “Эрээн тахь” болгож өөрчилжээ
Б.БАДРАЛ

Австрийн иргэн улсынхаа Үндсэн хуулийн цэцэд хандан гомдол гарган байж овгоо “Эрээн тахь” болгон өөрчлүүлсэн тухай “International Business Times” мэдээлж байна. “Эрээн тахь” овогтой болсон эр овгийн нэрээ өөрчлүүлэхээр жил гаруй бүх шатны шүүхээр уйгагүй явсаар эцэст нь өөрт хэрэгтэй шийдвэрийг гаргуулсан аж. Үндсэн хуулийн цэцэд хандахаас өмнө Австрийн доод шатны шүүх нь хуулийн дагуу Австрид ашиглагддаггүй эсвэл утгагүй, бусдыг гүтгэн доромжилсон утга, агуулга бүхий үгээр хүний нэр, овгийг солих хориотой. “Эрээн тахь” нь Африкийн саваннад амьдардаг илжигний нэгэн төрлийг заасан тул болохгүй гэсэн шалтгаанаар солихыг нь зөвшөөрөөгүй.

Харин “Эрээн тахь” овогтон уйгагүй хүн гэдгээ харуулж Үндсэн хуулийн цэцэд хандан гомдол гаргахдаа түүний удмынхан 60 жилийн өмнө “Эрээн тахь” гэдэг нэртэй байсан ч яваандаа татгалзсан гэдгийг баталсан байна. Мөн герман хэлээр амьтдыг заасан овогтой хүмүүс Австрид олон байдгийг жишээ болгон Фукс /үнэг/, Бибер /минж/, Штраус /тэмээн хяруул/ гэх мэт нэрсийг дурджээ. Австрийн Үндсэн хуулийн цэц түүний хүсэлтийг авч үзээд үнэхээр урьд нь хэрэглэж байсан овог мөн бол эргүүлэн сэргээх нь зүйд нийцнэ гэж үзсэн байна.

Аравдугаар сарын дундаар Украйны нэгэн интернэт дэлгүүр нь нэрээ Сим, овгоо Айфон болгон өөрчилсөн хүнд “iPhone7” утсыг 1 гривн буюу ойролцоогоор 60 төгрөгөөр зарахыг амлахад 20 настай украйн залуу нэрээ хамгийн богино хугацаанд өөрчлөн “iPhone7” утасны эзэн болж байв. Нэр, овгоо өөрчлөх болсон шалтгааныг лавлахад Украйны хуулиар нэрээ солиход ойролцоогоор 2 ам.доллар төлөх шаардлагатай байдаг бол “iPhone7” утас Украйнд 870 ам.доллар зарагддаг, маш ашигтай наймаа гэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан