Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Иргэдэд газар өгүүлэхгүйн төлөө хөдөлгөөн өрнөлөө
Хан-уул дүүрэгт Яармагийн гүүрнээс Өлзийт хороолол хүртэлх Богдхан уулын Тусгай хамгаалалтын бүсэд иргэд Америкийн кинонд гардаг шиг л үүр цүүрээр ирж шон хатгаж  зөвшөөрөлгүйгээр суурьшлын бүс болгох  хууль бус үйлдлүүд гарсанд харамсч буйгаа нуулгүй хэлье. Үүнд  газар авах хүсэлтэй иргэдийг буруутгах үндэслэл үнэхээр алга.
АН-ын Хан-уул дүүрэгт болон Нийслэл дэх үнэмлэхүй ялалттай эвлэрч атаархсан хүмүүсийн  өдөөн хатгасан үйлдэл гэдэг нь хэн хүнд тодорхой байна. Ардчилсан  намын мөрийн хөтөлбөрт иргэдэд газрыг нь хуулийн дагуу өмчлүүлэхийн төлөө, иргэдийн амины орон сууцаа босгох баталгаа болох газрын нь үнэмлэмжтэй болгох тухай болон тэдний амьдралын сайн сайхны төлөө дэвшүүлсэн бодлого зарим хүмүүст  таалагдахгүй байна. Магадгүй одоо байгуулагдах нийслэлийн удирдлагуудад мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд /газрыг нь иргэдэд хуулийн дагуу өмчлүүлэхээр ажил өрнөхөөс өмнө/ нь энэ байтугай олон эсэргүүцэлтэй тулгарч эхлэхийн нэг нь бололтой.
2002 онд батлагдсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн тав, зургаа, долдугаар зүйлд иргэнд газар өмчлүүлэх  тухай зарчим, хэмжээг нь хүртэл тодорхой заасан. Энэ хууль гарснаас хойш өнөөг хүртэл газраа авах гэсэн хүсэлтэй иргэдийн сэтгэл зүй дээр улс төрийн тоглолт хийж   ард иргэдийн саналаар сонгогдсон Ц. Оюунгэрэл, Л.Болд  нарын нэр хүндэд халдаж өөрсдийн байгуулсан газрын сүлжээгээ хамгаалах гэсэн оролдлого болов уу гэдэг хардлага төрж байна. Ер нь, цаад утгаараа  иргэдэд газар өгүүлэхгүйн төлөө хөдөлгөөн өрнөсөн хэмээн үзэх хүн ч олон байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан