УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Киргиз УЦС барьж болдог, Монгол болдоггүй шалтгаан
Б.БАДРАЛ
Киргизийн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Соронбай Жаныбеков тус улсын Засгийн газар усан цахилгаан станц барихыг хүсч байгаа ч эргүүлээд мөнгө төлөхийг хүсэхгүй байгаа тухай мэдэгджээ. Тэрээр “Хөрөнгө оруулагчид бидэнд өдөр болгон цахилгаан станц барихад хөрөнгө оруулах санал тавьж байгаа ч хүсэлт гаргасан болгонд манай УЦС-ыг боловсруулах, барих эрхийг өгч чадахгүй байна. Учир нь бид өртэй болно бас ирээдүйгээ харах хэрэгтэй. Одоо бүрэлдээд буй нөхцөл байдалд бид хөрөнгө оруулагчдаас цахилгаан эрчим хүч худалдан авах боломжгүй болоод байна” гэжээ.
Өөрөөр хэлбэл, Киргизид гол нь байдаг, УЦС барих төсөл нь байдаг, энэ төсөлд хөрөнгө оруулах гадаадын компаниуд байдаг харин Засгийн газар нь аль нэг улс эсвэл компанийн өмнө өрөнд орохгүйн тулд УЦС барихыг зөвшөөрөхгүй байгаа болж таарлаа.
Манайд байдал эсрэгээр гэдгийг уншигч та сайн мэдэж байгаа байх. Манайд гол нь байна, УЦС-ын төсөл нь байна, хөрөнгө оруулагч нь байна гэхдээ хөрш зэргэлдээ нэг улс эрс дургүйцэж байгаа болохоор бид яаж ч чадахгүй байгаа.
Киргиз 2015 оны арванхоёрдугаар сарын сүүлээр ОХУ-тай хамтран Дээд Нарыний цуврал цахилгаан станц, Камбар Ата-1 УЦС барих төслийг баталгаажуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, УЦС барих гүйцэтгэлийн ажлыг Оросын компаниудаар хийлгэнэ гэчихсэн. Гэтэл тэр явдал мөнгийг төлөх хөрөнгө оруулагчийг хайх асуудал том асуудал болсон байна. Одоогоор Киргизид АНУ, ОХУ, БНХАУ-ын талыг баримтлагчид гэсэн олон фракц үүсээд байгаа болохоор ийнхүү хөрөнгө оруулагчийг сонгож чадахгүй байгаа бололтой. Киргизийн парламент дахь олонхийн эвсэл бутарч, хугацаанаас өмнө дахин сонгууль явагдах болсон нь эдгээр усан цахилгаан станцыг барихтай холбоотой байхыг үгүйсгэх аргагүй.
Манайхыг ганц УЦС барих сургаар сүр дуулиан болж байгаа хүмүүс Киргизд шаталсан, өөрөөр хэлбэл каскад, хэд хэдэн УЦС барих гээд байгааг юу гэж ойлгох вэ. Монголчууд УЦС барихаар орчны экологи сүйрээд оросууд УЦС барих болохоор экологи сүйрдэггүй гэсэн үг үү. Тиймээс энэ бүхнээс ганц л дүгнэлт хийж болж байна. Экологи хоёрдугаарт, гүйцэтгэгч ба санхүүжүүлэгч нэгдүгээрт. Оросууд өөрсдөө гүйцэтгэгч болсон тохиолдолд бүс нутгийн экологи зэрэг асуудал хоёрдугаарт тавигддаг болохыг Киргизийн ээдрээ харуулж байна гэж болно. Эрх баригчид энэ талаар хэлцээ хийх дээрээ тулбал ядаж л танай компаниудыг түлхүү оролцуулна гэсэн нөхцөлийг нэн тэргүүнд гаргаж ирэх ёстой юм байна.
Б.БАДРАЛКиргизийн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Соронбай Жаныбеков тус улсын Засгийн газар усан цахилгаан станц барихыг хүсч байгаа ч эргүүлээд мөнгө төлөхийг хүсэхгүй байгаа тухай мэдэгджээ. Тэрээр “Хөрөнгө оруулагчид бидэнд өдөр болгон цахилгаан станц барихад хөрөнгө оруулах санал тавьж байгаа ч хүсэлт гаргасан болгонд манай УЦС-ыг боловсруулах, барих эрхийг өгч чадахгүй байна. Учир нь бид өртэй болно бас ирээдүйгээ харах хэрэгтэй. Одоо бүрэлдээд буй нөхцөл байдалд бид хөрөнгө оруулагчдаас цахилгаан эрчим хүч худалдан авах боломжгүй болоод байна” гэжээ.

0 Сэтгэгдэл