УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Б.Сарантуяа: Рок попын эмэгтэйчүүдийг төлөөлнө
Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяатай холбогдож зарим зүйлийг тодрууллаа.
-Ойрд наадмын бэлтгэл базаагаад ажил ихтэй байгаа бололтой?
-Өчигдрөөс /уржигдраас/ наадмын нээлтийн ажиллагааны бэлтгэл төв цэнгэлдэхэд эхэлсэн болохоор зав муутай л байна.
-Энэ жилийн наадмын нээлтэд рок попын эмэгтэйчүүдийг төлөөлж оролцож байгаа гэв үү?
-Тэгж хэлж болно. Найруулагчийн зүгээс наадмын нээлтэд орох дуучдын сонголтыг хийсэн юм билээ.
-Таныг “Монгол ёсолгоо”-г дэмжиж байгаа гэсэн. Ёсолгооны талаар ярьж өгөхгүй юү?
-Монгол гэдгээ мэддэг хүн бүрийн дэмжих ёстой зүйл гэж боддог. Тусгаар тогтносон Монгол Улс гэдгийг илэрхийлэх гол зүйл нь үндэстний өөрийн гэсэн ёсолгоо юм. Саяхан Монгол ёсолгоонд зориулан урлагийнхан клип хийлгэсэн. Энд миний бие ч гэсэн оролцсон. Наадмын нээлтийн ажиллагаан дээр бүх нийтээрээ Монгол ёсолгоог хийнэ. Уншигчдад ч гэсэн уриалхад монгол хүн гэдгээ батлаад Монгол ёсолгоогоо хийгээрэй.
-Анх “Монгол ёсолгоо”-ны талаар Төрийн соёрхолт дуучин Д.Болдоос сонсч байсан гэсэн. Энэ үнэн үү?
-Бид хамт хөдөө явсан юм. Тэр үед Болд маань энэ талаар ярьж өгөөд намайг дэмжих үү гэсэн. Би ч дуртай зөвшөөрсөн.
-Сүүлийн үед хийж буй шинэ уран бүтээлүүдийн тань талаар сонирхож болох уу?
-Эгч нь дөнгөж сая бичлэгээс гарч ирлээ. Наадмын нээлтэд зориулан зохиосон “Цацлын дуу” гэдэг сайхан дууг дуулах юм. Гурван метрийн өндөр тавцан дээр зогсч дуулна. Өндөр дээр зогсохоор жаахан толгой эргэх гээд байсан. Гэхдээ бэлтгэлээ сайн хийгээд нэлээд хэд гараад үзчихвэл нээлтийн үеэр гайгүй байх л гэж бодож байна.

0 Сэтгэгдэл