Ханын материал орчмын гэр хорооллын газар чөлөөлөлт 95 хувьтай байна
Хагас коксон шахмал түлш тохирлын гэрчилгээтэй боллоо
“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ
“Лос Анжелес 2028” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах тамирчдыг зарлалаа
"Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх сард ашиглалтад орно
ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ
Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Увс, Завхан аймагт ажиллаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцлаа
ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦ ГОЛОМТ БАНКАНД 160 САЯ АМ. ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОЛОО
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Путин, Ким Чен Ун, Мугабе гээд дарангуйлагчид Дональд Трампыг дэмжиж байна
Putinyg daranguilagch gej bicheed baih ni Mongold tusaa uguhgui baihaa.
Ийм өгүүллийг сэтгүүлч Себастиан Стрэнжио АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль эхэлж байгаатай зэрэгцүүлэн Foreign Policy сэтгүүлд нийтлүүлжээ. Энд “Нэг асуулт тавьж болох юм, дайснуудад ямар холбоотон хэрэгтэй юм бэ. АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигчид барианы шугамд ойртоод байгаа өнгөрсөн долоо хоногт Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп манай гаригийн бас нэг гол дарангуйлагчаас дэмжлэг авлаа. Энэ бол өмнө нь цэргийн хүн байсан, Камбожийн ерөнхий сайд Хун Сен. Бараг 30 жил улс орныхоо улс төрд тэргүүлж байгаа энэ дарангуйлагч реалити-шоуны хөтлөгч байгаад одоо үл хөдлөх хөрөнгийн наймааны магнат болсон хүн” гэж бичжээ.

“Үнэхээр Трамп ерөнхийлөгч болбол түүний засаг захиргаа Хун Сений хувьд нааштай. Тэд Камбож дахь хүний эрхийн асуудлаарх Вашингтоны шүүмжлэл, байр суурийг сулруулж магадгүй юм” гээд “Камбожийн тэргүүн ерөнхийлөгчийн сонгуульд Трампыг дэмжиж байгаа цор ганц дарангуйлагч биш. Сүүлийн саруудад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Умард Солонгосын тэргүүн Ким Чен Ун, Зимбабвегийн ерөнхийлөгч Роберт Мугабе нар Бүгд найрамдах намаас нэр дэвшигчийг илэрхий дэмжиж байгаа” гэсэн байна.

“Энэ хүмүүсийн хувьд Трампад таатай байгаа нь нэг загвараас гарч, өөрсдөд нь аюулгүй болон АНУ-ын нөлөөллийг багасгана гэж найдаж байгаа бололтой” гэж Стрэнжио үзэж байна.
“Хун Сен шиг дарангуйлагчийн хувьд гадаад бодлогодоо энэ нь тааламжтай байх нь мэдээж. 1990-ээд оны эхэн үеэс тэрээр аажмаар Камбожийн ардчиллыг хумьж, АНУ-ын шүүмжлэлийг үл тоомсорлон нүднийхээ хажуугаар өнгөрөөж байгаа хүн” гэж сэтгүүлч бичжээ.

Өмнөд Солонгос дахь АНУ-ын цэргийн хүчнийг танах бодлого нь Умард Солонгосын зүгээс Трампыг дэмжих гол шижим болж байна.
АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшээд байгаа хоёр том намын гадаад бодлогын гол тулгуур нь даян дэлхийд энхтайван, аюулгүй байдал, ардчиллыг тогтооход АНУ бүхнийг хийнэ гэсэн байгаа. Гэхдээ Трамп нь гадаад бодлого, дэлхий нийтийн аюулгүй байдлын талаар явуулах бодлогоо өөрчилнө гэсэн нь дарангуйлагчдад нааштай сонсогдож байгаа хэрэг хэмээн Стрэнжио бичсэн байна.
Тэрээр өгүүллээ “Улс орнуудын дарангуйлагчид баярлаж байна” хэмээн төгсгөжээ.

0 Сэтгэгдэл
2016.11.09