УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Даниэль Ортэга Ерөнхийлөгчөөр сонгогдлоо
Б.БАДРАЛ
Никарагуа улсын Ерөнхийлөгч Даниэль Ортэга өнгөрөгч ням гарагт болсон сонгуулиар сонгогчдын 71 хувийн санлыг авч улиран сонгогдсон байна. Никарагуагийн сонгогчид Ерөнхийлөгчөөс гадна тус улсын парламент болох Үндэсний ассамблей ба Төв Америкийн таван улсын хамтран байгуулсан улс дундын парламентын гишүүдийг сонгосон байна.
Энэ бүх сонгуулийн дүнд Даниэль Ортэга ба түүний тэргүүлдэг Үндэсний эрх чөлөөний Сандинист Фронт үнэмлэхүй ялалт байгуулжээ.
Никарагуагийн сөрөг хүчин нь Дэлхийд Зөвлөлт ба Америк гэсэн хоёр туйл байх үеэс Сандинист фронт, түүний удирдагч Ортэгагийн эсрэг партизаны дайн явуулж байсан хүмүүсээс бүрдсэн байдаг бөгөөд энэ удаагийн сонгуулийг ёс зүйд нийцэхгүй гэж мэдэгдээд хүмүүсийг оролцохгүй байхыг уриалсан аж. Гэвч сонгуульд оролцох эрхтэй иргэдийн 65 хувь нь саналаа өгсөн тул орон нутгийн болон олон улсын байгууллагууд сонгуулийг хүчин төгөлдөр гэж тооцсон байна.
Б.БАДРАЛНикарагуа улсын Ерөнхийлөгч Даниэль Ортэга өнгөрөгч ням гарагт болсон сонгуулиар сонгогчдын 71 хувийн санлыг авч улиран сонгогдсон байна. Никарагуагийн сонгогчид Ерөнхийлөгчөөс гадна тус улсын парламент болох Үндэсний ассамблей ба Төв Америкийн таван улсын хамтран байгуулсан улс дундын парламентын гишүүдийг сонгосон байна.

0 Сэтгэгдэл