АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Ой хээрийн түймэр унтраах нэгдсэн дадлага сургууль боллоо

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр гал түймэр унтраах штабын нэгдсэн дадлага сургууль боллоо. Ой, хээрийн түймрийг унтраах дадлага сургуулийг БЗД-ийн 20 дугаар хороо Буянгийн аманд 2016 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр зохион байгууллаа. Уг сургуулиар ой, хээрийн түймэр унтраах зориулаллттай Rosenbauer MAN тусгай албаны автомашинаар ажиллах, ус дутагдалтай нөхцөлд зөөврийн усны савнаас дамжуулан шахах, үүргийн ус цацагч, үлээгч төхөөрөмж, цуравдагч, гал унтраах гар багаж зэвсэглэмжээр ажиллах дадлагыг хийлээ.

Хээрийн нөхцөлд явганаар хөдөлгөөн үйлдэх, аранзан дахь хүнсээрээ хоол бэлтгэх, өгөгдсөн солбилцлоос биет хайх /GPS-ээр/, ой хээрийн түймрийн үеийн цагийн байдалд үнэлэлт өгч, хүч хэрэгсэл, унтраах аргыг сонгох, газрын зураг дээр ажиллах зэрэг үйлдүүдийг хийж гүйцэтгэсэн. Дадлага сургуульд нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн мэргэжилтнүүд, Гачуурт,Налайх хэсгийн байгаль хамгаалагчид, нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах хэлтэс, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн албан хаагчид мөн Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуулийн 4-р дамжааны сонсогчид, оролцов гэж нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл