Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Засаг даргын 100 хоногийн ажлыг танилцуулах өдөрлөг эхэллээ


Өмнөговь аймгийн Засаг дарга ажлаа хүлээн авснаас хойш өнөөдөр 100 дахь өдөр нь тохиож байна. Төрийн ажлыг ил тод нээлттэй хүртээмжтэй явуулахад онцгой анхааран ажиллаж байгаа бөгөөд 100 хоногийн хугацаанд Өмнөговь аймгийн хэмжээнд хийж бүтээсэн ажлуудаа иргэдэд тайлагнах “Нээлттэй өдөрлөг”-ийг Нутгийн удирдлагын ордонд эхлүүллээ.

Энэ өдөрт төрийн болон төсөвт байгууллагууд иргэдэд шуурхай үйлчилж байна. Мөн нээлтийн арга хэмжээний үеэр удаашралтай, шийдвэрлэгдэхгүй байсан асуудлыг шийдвэрлэснээ илэрхийллээ. Тухайлбал, 2011 онд газар өмчлөх өргөдөл өгсөн боловч тодорхой шийдэлд хүрээгүй байсан 500 гаруй иргэний өргөдлийг шийдвэрлэсний  төлөөлөл болгож  15 хүнд батламжийг гардуулан өглөө. Залуусын сурч боловсрох өөрийгөө хөгжүүлэх эргээд эх нутагтаа ирж ажиллах нөхцөлийг бүрдүүлэх  бодлогын хүрээнд найман оюутанд сургалтын тэтгэлэг гардууллаа.

Дээр дурдсан олон онцлох үйл явдлаар түүчээлж “Засаг даргын-100 хоног” Нээлттэй өдөрлөг амжилттай үргэлжилж байна. Иргэн та төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос хүртэхийг хүсвэл Нутгийн удирдлагын ордонд болж буй Нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирээрэй гэж Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан