Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Долоо хоногийн эхээр цас орж, хүйтэрнэ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрч, их хэмжээний цас орсны улмаас орон нутгийн замын нөхцөл хүндэрч Эрдэнэт, Хөвсгөлийн чиглэлийн замыг түр хугацаагаар хаасныг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Хэдийгээр замын нөхцөл байдлын талаар ард иргэдэд тогтмол анхааруулсан ч шөнө, оройн цагаар замд гарч, амь насаа эрсдэлд оруулж буйг Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Өчигдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн Хийдийн өвөр гэдэг газраас иргэн Д нарын таван хүн  “прадо” маркийн автомашинтай Дархан-Уул аймаг руу гараад сураггүй болсон дуудлагыг Онцгой байдлынхан авчээ. Энэ сарын 6-ны 00:48 цагт авсан дуудлагын дагуу Онцгой байдлын таван албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа тухай тус газраас мэдээлсэн юм. Ирэх долоо хоногийн ихээр ч цаг агаарын байдал таагүй байх тул холын замд гарахаар зэхэж буй иргэд анхаарал болгоомжтой байхыг холбогдох газрууд сэрэмжлүүлж байгаа юм. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9-ны өдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 10-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр, 11-нд  Алтайн салбар уулс болон говийн нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.

Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө голын саваар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна. Энэ сарын 10-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ гэж  Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан