Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Оросын соёлын 140 зүтгэлтнийг Украин эх орондоо нэвтрүүлэхийг хоригложээ

Оросын урлаг соёлын 140 зүтгэлтнийг Украин улсад нэвтрэхийг хориглосон шийдвэр гаргасан гэж Дээд Радагийн депутат Ольга Черваковын асуултад Украины Аюулгүй байдлын албанаас албан ёсоор хариулжээ.

Энэ тухайг Дээд Радгийн депутат өөрийн Facebook хуудсандаа “Украины Аюулгүй байдлын алба оросын урлаг соёлын 140 хүнийг эх орондоо нэвтрэхийг хориглосон  байна. Эдний 50 нь л гэхэд 2015 оны арванхоёрдугаар сараас өнөө хүрэл ийм хоригтой байгаа юм байна” гэж бичжээ.

Киев ийнхүү оросын урлаг соёлын зүтгэлтнүүдийг эх орондоо нэвтрүүлэхгүй гэж удаа дараа хориг тавьж байсан юм. Владимир Кучеренко, дуучин Олег Газманов, Иосиф Кобзон, Григорий Лепс, Николай Расторгуев, Валерия, жүжигчин  Михаил Боярский, Михаил Пореченков, Сергей Безруков, Иван Охлобыстин болон оросын иргэн болсон  Жерар Депардье нарыг ийн Украинд нэвтрэхийг хориглож байсан.

Үүний зэрэгцээ Украин оросун урлаг соёлын зүтгэлтнүүдийн цагаан жагсаалт гэгчийг гаргасан байдаг. Украины Соёлын яамны гаргасан энэ жагсаалтад хөгжимчин Андрей Макаревич, Земфира болон  Юрий Шевчук, жүжигчин  Лия Ахеджакова, Олег Басилашвили, Валентин Гафт, Андрей Мягков, Сергей Юрский, Наталья Фатеева болон  Михаил Ефремов нарын 34 хүний нэр байдаг юм байна. Украин улсад нэвтрэх эрхтэй хүмүүс багтсан тухай энэ жагсаалтынхаа тухайд Украины Соёлын яам  “Эх орныхоо төлөө, шударга ёсны төлөө хүн чанар гарган айлгүй үнэний талд зогсч байгаа учраас” гэсэн байна.
0 Сэтгэгдэл
sopyratoru . ukiran vndesten . orosiin irgen bolchihsiim uu ???? . 40 say hvn amd toglolt hiihed bvgdiiig hamna shvvdee . . ymar 1 say ulaanbaatarchuud bish . UB t buhiin urguu ni dvvrdeggvi shvvdee . 1 say hvntei gehed .
hamaatan sadan ni baidag hymyys hezyy baih, ternees bish ter fashist oron luu hen yavdag um be ,
Хамгийн их уншсан