АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Вьетнамд зика вирустэй хүүхэд төрсөн анхны тохиолдол бүртгэгджээ

Вьетнамд “зика” вирусийн халдварын улмаас хэт жижигхэн толгойтой хүүхэд төрсөн анхны тохиолдол бүртгэгджээ.
Ингэснээр Вьетнам нь ийм тохиолдол бүртгэгдсэн Зүүн Өмнөд Азийн хоёр дахь улс боллоо. Өнгөрсөн есдүгээр сард Таиландад хэт жижигхэн толгойтой хоёр хүүхэд төрсөн юм.
Вьетнамын төвийн нутгийн Дак-Лак мужид төрсөн дөрвөн сартай хүүхэд “зика”-гийн улмаас хэвийн хэмжээнээс хэт жижигхэн толгойтой гарсныг цусны болон бусад шинжилгээгээр тогтоосон гэж албаны хүмүүс хэлэв.
Хүүхдийн ээжид жирэмсний гурван сартай байх үед нь халуурах зэрэг шинж тэмдэг илэрч байсан гэнэ. Ингээд 10 дугаар сард авсан шинжилгээгээр энэ эмэгтэй “зика”-гийн халдвар авсан болохыг тогтоожээ.
Одоогоор Вьетнамд энэ эмэгтэйг оруулаад “зика”-гийн халдвар авсан долоон тохиолдол бүртгэгдээд байна.
Насанд хүрсэн хүн "зика" вирусийн халдвар авсан тохиолдолд ноцтой хүндрэл гарахгүй боловч жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан тохиолдолд тархины төрөлхийн хүнд хэлбэрийн гажигтай, хэт жижигхэн толгойтой хүүхэд төрдөг байна.

0 Сэтгэгдэл