Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Академич Ж.Хайрулла “Хубилай хаан” медаль хүртэв
Монгол Улсад мэдрэлийн мэс заслын алба үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, академич, доктор, профессор Ж.Хайруллаг ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” алтан медалиар шагнасныг ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл өнөөдөр гардуулан өглөө.

Академич Ж.Хайрулла нь 1956 оноос эхлэн Шастины нэрэмжит III эмнэлэгт ажиллан Монголын мэдрэлийн мэс заслын түүхийг бичилцсэн билээ. Тэрбээр мэдрэлийн анхны мэс заслыг монголд нэвтрүүлсэн бөгөөд 1966 онд тархины анхны мэс заслыг ганцаараа хийсэн хүн юм.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд ШУА-ийн Дэд ерөнхийлөгч, академич Т.Дорж, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Т.Галбаатар, Монголын Анагаах ухааны академийн ерөнхийлөгч, академич Ц.Лхагвасүрэн, ШУА-ийн Эрдэм шинжилгээ, мониторингийн хэлсийн дарга, доктор С.Баяннасан, ШУА-ийн Төрөлжсөн академиудын эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Бурмаажав нар байлцав.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан