УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
”Стэнд бай” ам.долларын ханшийг 2000 төгрөгт хүргэх боломж бүрдүүлнэ гэв
Монголд тулгараад буй өнөөгийн эдийн засгийн хүндрэлийн нэг шийдэл нь ОУВС-гийн хөтөлбөр гэдэгт эдийн засагчид эхнээсээ санал нэгдэж байна.
Тодруулбал тус хөтөлбөрийг эрчимтэй өсч буй ам. долларын ханшийг тогтоох нэг арга зам гэдгийг хэлж буй юм. "Стэнд бай" хөтөлбөр 2009 онд хэрэгжсэнээр ам.долларын ханш тогтворжиж байжээ.
Тухайлбал 1100 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш 2008 оны сүүл үеэс огцом чангарч, 2009 оны гуравдугаар сард 1600 төгрөгт хүрч байв. Харин 2009 оны дөрөвдүгээр сарын эхэнд ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр 10 хоногийн дотор ам.доллар 1400 төгрөг болж буурч, тогтворжсон байна. Энэ нь Стэндбай хөтөлбөрийн хүрээнд орж ирсэн 200 орчим сая ам.доллар дээр нэмээд Дэлхийн банк, Жайка, Япон, Австралийн засгийн газруудаас орж ирсэн 100 гаруй сая ам. долларын нөлөө гэдгийг ОУВС-гийн тайланд дурджээ.
2009 оны ам.долларын ханшийн үзүүлэлт:

ОУВС-ын хөтөлбөр ханшинд хэрхэн нөлөөлөх вэ?
Энэ удаагийн ОУВС-тай хийж буй хэлцлээр нийт 2 тэрбум ам.долларын асуудлыг ярьж байгаа аж. Тэгвэл төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2380 болсон өнөөгийн нөхцөлд ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжсэнээр ханш 2000-2100 болж буурах боломжтой гэдгийг эдийн засагчид онцолж байна.
эх сурвалж: http://montsame.mn

0 Сэтгэгдэл