УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
АНУ, Японд урьдчилан цохилт өгнө гэж БНАСАУ заналхийлэв

Өөрийн нь улсын эсрэг өдөөн хатгасаар байх юм бол АНУ болон тэдний холбоотнууд, тухайлбал Японд урьдчилан анхааруулах цохилт өгөх болно гэж БНАСАУ анхааруулжээ. Энэ тухай тус улсын Нам, төрийн хэвлэл “Нодон синмун” сонинд нийтэлснийг мэдээллийн ЦТАК агентлаг дамжуулсан байна.
“Манай дайснууд биднийг өдөөн хатгасаар байвал улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалахын тулд БНАСАУ-ын давшилтын цөмйин зэвсэг тэдэнд анхааруулах цохилт өгөхөд бэлэн байна” гэж мэдээллийн агентлагийн мэдээнд дурджээ.

Энэ мэдээлэлтэй холбогдуулан Японы Гадаад хэргийн сайд Фэмио Кисида “Япон улс “Умард Солонгосын ард түмний заналт дайсан” хэвээр үлджээ” гэсэн байна.
Өнгөрч байгаа долоо хоногт Кисида хэвлэлийн хурал зарлаж парламентаар Умард Солонгосын эсрэг хориг тавих тухай асуудлыг хэлэлцэж байгааг мэдэгдсэн юм. “Энэ асуудлыг шийдвэрлэх талаар хоригийг чангатгах, өргөтгөх зэрэг хэд хэдэн хувилбарыг авч үзэж байна” гэж сайд хэлжээ.
Сүүлийн үед Умард Солонгост японы эсрэг суртал ухуулгын ажил улам өргөжөөд байгаа юм. Пеньян Токиог милитарзмыг сэргээж байна, Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг шүүмжиллээ, Солонгосыг колончилж байх үеийнхээ гэмт хэргийн нөхөн төлбөрийг төлөхгүй байна, Токто арлыг хууль бусаар эзэмшиж байна хэмээн шүүмжилсээр байгаа юм. “Нодон синмун” сонин “Японы милитарчлах үйл явц бүр аюулын түвшинд хүрлээ” гэж тэмдэглэсэн байна.

0 Сэтгэгдэл