Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
“Миний мөрөөдлийн аз жаргалтай Улаанбаатар” гар зургийн уралдааны шидгүүдэд шагнал гардууллаа

Нийслэлийн 377 жилийн ойг тохиолдуулан Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Миний мөрөөдлийн аз жаргалтай Улаанбаатар” гар зургийн уралдаан зарласан. Гурван насны ангиллаар явагдсан уралдааны шилдэг бүтээлийн эздэд өнөөдөр шагналыг нь гардуулан өглөө.

“Миний мөрөөдлийн аз жаргалтай Улаанбаатар” гар зургийн уралдааны 6-9 насны ангилалын 1-р байрыг Сүхбаатар дүүргийн 29-р сургуулийн 3б ангийн сурагч Б.Галдан, 2-р байрыг Баянгол дүүргийн 20-р сургуулийн 3в ангийн сурагч М.Гэгээ, 3-р байрыг  Баянзүрх зүүргийн “Оюунлаг” сургуулийн 3б ангийн сурагч З.Бүжинлхам нар эзэлсэн бол тусгай байрт 10 хүүхэд шалгарчээ.

Харин уралдааны 10-13 насны ангилалд 1-р байрыг Баянгол дүүргийн 113 дугаар сургуулийн 9б ангийн сурагч О.Цэдэнбал, 2-р байрыг Баянгол дүүргийн “Оюуны Ундраа” сургуулийн 8б ангийн сурагч Э.Тэргэл, 3-р байрын Баянгол дүүргийн “Монгени” сургуулийн 5д ангийн сурагч Б.Тэмүүлэн нар эзэлж, тусгай байрт 11 хүүхэд шалгарсан байна.

“Миний мөрөөдлийн аз жаргалтай Улаанбаатар” гар зургийн уралдааны 14-18 насны ангилалд 1-р байрт Баянгол дүүргийн “Монгени” сургуулийн 11е ангийн сурагч Д.Ариунаа, 2-р байрт Баянгол дүүргийн 20-р сургуулийн 8б ангийн сурагч Л.Анударь, 3-р байрт Баянгол дүүргийн Монгени сургуулийн 12г ангийн сурагч Х.Ганзол нар шалгарч  тусгай байрын шагналыг  10 хүүхэд гардан авлаа.

Гар зургийн уралдаанд амжилттай оролцож, шилдгээр шалгарсан хүүхдүүдийн шагналыг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан гардуулан өглөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдлээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан