УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Генийн өөрчлөлттэй шумуулаар “Зика” вирусийг устгана
Б.БАДРАЛ
Бразиль болон Өмнөд Америкийн орнуудад сүүлийн үед газар аваад байгаа Зика вирусийн тархалтыг зогсоох, яваандаа бүрэн устгахын тулд генийн өөрчлөлттэй шумуул ашиглахаар болжээ. Энэ зорилгоор Бразилийн Пирасикаба хотод генийн өөрчлөлттэй шумуул үржүүлдэг тусгай лаборатор ажиллаж эхэлсэн байна. Зика болон бусад төрлийн аюултай өвчин үүсгэгчийн гол тээгч, халдварлуулагч нь шумуул, бүр тодруулбал эмэгчин шумуул байдаг аж. Генийн өөрчлөлттэй шумуул үржүүлгийн газар хүн хаздаггүй эрэгчин шумуул л гаргаж авдаг байна. Генийн өөрчлөлттэй эрэгчин шумуулын үр төл нь бэлгийн бойжилтод хүрэлгүй эрт нас бардаг онцлогтой. Ийм эрэгчин шумуулын долоо хоногт 60 саяыг үржүүлэн байгальд тавих боломжтой юм байна. Генийн өөрчлөлтэй шумуул нь өвчин тээгч эмэгчин шумуултай үржилд орж, түүнээс төрсөн шумуул нь үржилд орох насанд хүрэлгүй эрт үхнэ. Ийм замаар хэсэг хугацааны дараа өвчин тээгч шумуулын тол толгойг 90 хувь хүртэл цөөлөх боломжтой. Генийн өөрчлөлттэй шумуул нь үр төл нь үржилд ордоггүй гэдгээс гадна шөнө гэрэлтдэг тусгай гентэй тул тархацыг нь хянах ажиглах боломжтой юм байна.
Б.БАДРАЛБразиль болон Өмнөд Америкийн орнуудад сүүлийн үед газар аваад байгаа Зика вирусийн тархалтыг зогсоох, яваандаа бүрэн устгахын тулд генийн өөрчлөлттэй шумуул ашиглахаар болжээ. Энэ зорилгоор Бразилийн Пирасикаба хотод генийн өөрчлөлттэй шумуул үржүүлдэг тусгай лаборатор ажиллаж эхэлсэн байна. Зика болон бусад төрлийн аюултай өвчин үүсгэгчийн гол тээгч, халдварлуулагч нь шумуул, бүр тодруулбал эмэгчин шумуул байдаг аж. Генийн өөрчлөлттэй шумуул үржүүлгийн газар хүн хаздаггүй эрэгчин шумуул л гаргаж авдаг байна. Генийн өөрчлөлттэй эрэгчин шумуулын үр төл нь бэлгийн бойжилтод хүрэлгүй эрт нас бардаг онцлогтой. Ийм эрэгчин шумуулын долоо хоногт 60 саяыг үржүүлэн байгальд тавих боломжтой юм байна. Генийн өөрчлөлтэй шумуул нь өвчин тээгч эмэгчин шумуултай үржилд орж, түүнээс төрсөн шумуул нь үржилд орох насанд хүрэлгүй эрт үхнэ. Ийм замаар хэсэг хугацааны дараа өвчин тээгч шумуулын тол толгойг 90 хувь хүртэл цөөлөх боломжтой. Генийн өөрчлөлттэй шумуул нь үр төл нь үржилд ордоггүй гэдгээс гадна шөнө гэрэлтдэг тусгай гентэй тул тархацыг нь хянах ажиглах боломжтой юм байна.
0 Сэтгэгдэл
























