Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
УИХ-ын анхны чуулганыг цаг алдалгүй зарлан хуралдуулах хэрэгтэй гэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж УИХ-д шинээр сонгогдсон намуудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбат,  Иргэний зориг-Ногоон намын дарга С.Оюун, С.Дэмбэрэл, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн удирдлага Ч.Улаан, С.Удвал,  МАН-ын дарга С.Батболд нар ирэв. УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы дэгийн тухай  хуулинд заасны дагуу Ерөнхийлөгч УИХ-д суудал авсан намуудын удирдлагатай  зөвшилцсөний үндсэн дээр  УИХ-ын чуулганы товыг зарлан хуралдуулах ёстой. “Зөвшилцөнө гэдэг бол мэдэгдэнэ   гэсэн үг болохыг та бүхэн мэдэж байгаа.  Тиймээс хуулийн дагуу шинэ чуулганы товыг цаг алдалгүй тогтоож, шинэ УИХ-ын үйл ажиллагааг эхлүүлэх бодолтой байгаагаа мэдэгдэж байна.   Шинээр сонгогдсон УИХ, Засгийн газар нэг өдрийн өмнө ч болов ажилдаа орох шаардлагатай, ард түмний  хүлээлт ч тийм  байгааг та бүхэн ойлгож байгаа” гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэв. Шинэ  Улсын Их Хурлын анхны чуулганыг цаг алдалгүй зарлан хуралдуулах хэрэгтэй гэдэгтэй санал нэг байгаагаа улс төрийн намуудын удирдлага хэлээд, чуулганы нээлтэд оролцоход бэлэн байгаагаа илэрхийллээ.
0 Сэтгэгдэл
tiim shuu dee hurdan ajlaa hiih heregtei shuu dee ard tumen huleej bgaa
Хамгийн их уншсан