АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Н.Лувсанжав: Өвөрхангайд МАН-аас нэр дэвшсэн Чинзориг, Төмөрхүү нарыг шүүхээс буруутай гэдгийг нь тогтоосон

СЕХ-ны дарга Н.Лувсанжав Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид сонгуулийн дүнг танилцууллаа. 76 нэр дэвшигчээс 72-ыг нь СЕХ-ноос албан ёсоор танилцуулсан байна. Энэ талаар СЕХ-ны дарга Н.Лувсанжаваас тодрууллаа.
-Нэр дэвшигчдийн нэрсийг Ерөнхийлөгчид танилцууллаа. Ямар нэгэн маргаантай зүйл гарав уу?
-СЕХ 2012 сонгуулийн дүнг нэгтгэж Ерөнхийлөгчид айлтгалаа. 72 нэр дэвшигчийн нэрийг айлтгасан. УИХ-ын сонгуулийн 22, 26 дугаар тойрогт сонгогчдын 28 хувиас дээш санал авч чадаагүй учир тус бүр нэг мандат хоосон үлдэж байна. Үүнд дахин санал хураалт явуулна. Санал хураалтыг наадмаас өмнө буюу энэ сарын 8-нд явуулахаар товлосон боловч техник хэрэгслээс эхлээд бэлтгэл ажил хийгдэж байна. Тиймээс намар явуулна.
-Увсад нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг түдгэлзүүлсэн гэсэн. Гэвч Ерөнхийлөгчид танилцууллаа. Ямар учраас танилцуулав?
-Увс аймагт нэр дэвшигчдийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм билээ. СЕХ өчигдөр хуралдаад албан ёсоор шүүхийн шийдвэр гараагүй учир түдгэлзүүлээгүй байна. Нэгэнт шүүхийн шийдвэр гараагүй учир өргөн барихаас өөр аргагүй.
-Өвөрхангайд дэвшсэн хүмүүсийн нэрсийг танилцуулаагүйн учир юу байна вэ?
-Өвөрхангайд МАН-аас дэвшсэн Чинзориг, Төмөрхүү нарыг шүүхээс гэм буруутай гэж үзсэн. Тиймээс үүнийг тойргийн хороонд нь шилжүүлнэ.
-Тангараг өргөсний дараа шүүхээс гэм буруутай гэдгийг тогтоовол яах вэ?
УИХ-ын тухай хуулиар л шийднэ. УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн заалт бий шүү дээ. Түүний дагуу л шийднэ.
-Дахин санал хураалтыг намар явуулна гэлээ. Хуульд заасан хугацаа байхгүй хэрэг үү?
-Хуульд тодорхой хугацаа байхгүй. Хэрэв тойрогт дэвшсэн санал хураалт хүчингүйд тооцвол долоо хоногийн дотор санал хураалт зарлах ёстой. Энэ бол хүчингүй болсон санал хураалт биш. Энэ асуудал автоматжуулалт шийдэгдэж байгаа. Автоматжуулалтыг шийдэх асуудлыг СЕХ шийдээд тойргийн хороонд шийдээ өгнө. Үүний дагуу тойргийн хороо тов гаргах ёстой.
увсад улаан цайм мөнгө тараагаад байсан биз дээ. Ийм байхад яагаад өргөн мэдүүлж байна аа. Болохгүй ш дээ. СЕХ хэтэрхий хараат ажиллаад байна уу. Хуулиа биелүүлдэг байх хэрэгтэй ш дээ.

0 Сэтгэгдэл
00
яг үнэн шүү. СЕХ хараат байх ёстой.
2012.07.05
2012.07.05