Ханын материал орчмын гэр хорооллын газар чөлөөлөлт 95 хувьтай байна
Хагас коксон шахмал түлш тохирлын гэрчилгээтэй боллоо
“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ
“Лос Анжелес 2028” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах тамирчдыг зарлалаа
"Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх сард ашиглалтад орно
ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ
Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Увс, Завхан аймагт ажиллаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцлаа
ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦ ГОЛОМТ БАНКАНД 160 САЯ АМ. ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОЛОО
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Сирид сургууль бөмбөгдсөнөөс 22 сурагч, зургаан багш амь алдлаа
Сирийн Идлиб хотыг агаараас бөмбөгдөх үеэр сургууль өртөж 22 сурагч, зургаан багш амь алдлаа гэж НҮБ-ын Хүүхдийн сан ЮНИСЕФ мэдээлсэн байна. “Энэ бол эмгэнэл. Энэ бол гай гамшиг. Үүнийг үнэхээр урьдчилан төлөвлөж хийсэн бол цэргийн гэмт хэрэг” гэж ЮНИСЕФ-ийн гүйцэтгэх захирал Энтони Лейка мэдэгдсэнийг оросын Lenta.ru хэвлэл иш татжээ.
Reuters-ийн эх сурвалжийн мэдээлснээр бол ийшээ Сирийн юм уу, оросын нисэх онгоцууд дайрсан гэнэ. Сирийн төрийн мэдлийн телевиз болохоор энэ орчимд байрлаж байсан хэд хэдэн террористыг устгасан тухай мэдээлж байгаагаас биш сургуулийн тухай огт ярихгүй байна. Харин хиймэл дагуулын телевиз Al Jazeera энэ тухайд Сирийн хүний эрхийг хамгаалагчид болохоор агаарын энэ дайралтыг Оросууд хийсэн гэж үзэж байгааг дамжуулжээ.
НҮБ-ын дэргэдэх ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин “Энэ бол аймшиг. Энэ бол бид биш гэдгийг би хэлье. Би хариуцлагатай хүн, манай Батлан хамгаалах яам энэ талаар юу гэхийг хүлээх хэрэгтэй байна” гэж хэлсэн байна.
Тэр бас сирийн болон оросын цэргүүд хамаагүй бөмбөгдөж ихээхэн эвдрэл сүйрэл дагуулж байна гэсэн НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлаарх байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Стивен О’Брайны хатуу шүүмжлэлийг няцааж гэмгүй царайлсан байна.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр Чуркин сирийн болон оросын агаарын хүчин замбараагүй бөмбөгдөж энгийн иргэдэд хохирол учруулж байгаа тухай баримт нотолгоо шаарджээ.
мосул алиппо хоёрыг хэн нь түрүүлэж чөлөөлөх вэ уралдаан орос америк хоёрын хооронд явагдаж байна. ялагдсан терроситууд сири явахуу ирак явах нь шийдэх гэсэн уралдаан болж байна. иргэд бол шалтгаан ямар үнэ цэн байхгүй



Тэр бас сирийн болон оросын цэргүүд хамаагүй бөмбөгдөж ихээхэн эвдрэл сүйрэл дагуулж байна гэсэн НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлаарх байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Стивен О’Брайны хатуу шүүмжлэлийг няцааж гэмгүй царайлсан байна.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр Чуркин сирийн болон оросын агаарын хүчин замбараагүй бөмбөгдөж энгийн иргэдэд хохирол учруулж байгаа тухай баримт нотолгоо шаарджээ.
0 Сэтгэгдэл
2016.10.27