УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Хятад Америк хоёрыг дайтуулах гэж яарав
Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте Японд хийж байгаа албан ёсны айлчлалынхаа хүрээнд Америк ба Хятад хоёрын дайтах магадлал өдөр ирэх тусам нэмэгдэж байна гэсэн мэдэгдэл хийжээ.

Тэрээр Японы парламентын хэсэг гишүүнтэй уулзан үг хэлэхдээ “Хятад улам хүчирхэг болох үед АНУ-тай дайтах магадлал үүснэ. Ийм тохиолдолд манай улс нь АНУ ба Японы талд байна. Бид Хятадын хувьд нэгдмэл байры суурьтай болохоор бүх хүчин чармайлтаа нэгтгэх ёстой” гэжээ.
Дутерте нь Токиод ирэхээсээ өмнө Бээжинд айлчилж Хятадын удирдлагатай тун ашигтай олон гэрээ байгуулсан юм. Тэр үеэр Дутерте нь АНУ-ыг буруутгаж, шүүмжилсэн олон мэдэгдэл хийж дуулиан тарьж байв. Тухайлбал, АНУ-д баяртай гэж хэлээд цэргийн хамтын ажиллагааны талаарх гэрээгээ цуцлах цаг ирсэн, одоо Бээжин, Москва хоёр Филиппинд цэрэг, зэвсгийн тусламж үзүүлэх цаг болсон гэсэн утгатай мэдэгдэл хийсэн.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас эхлээд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хүртэл таалагдаагүй болгоныг “гөлөг”, “биеэ үнэлэгчийн хүүхэд” гэх мэт зохисгүй үгээр дайрч доромжилдог Дутерте нь шаардлагатай гэж үзвэл шарваж, зусардаж чаддаг нэгэн гэдгийг эдгээр мэдэгдэл харуулж байна.

0 Сэтгэгдэл