Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
АМГ-ын дарга асан Д.Батхуягийг хорих 461 дүгээр анги руу шилжүүлжээ
Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг өлсгөлөн зарласан тухай мэдээлэл чих дэлсэв. Түүнийг өлсгөлөн зарласан тухай мэдэгдэл хийхээр өчигдөр хэвлэлийн бага хурал хүртэл товлосон байлаа. Гэвч тодорхойгүй шалтгаанаар уг хурал хойшилсныг сэтгүүлчдэд мэдэгдсэн юм.
Тиймээс бид ШШГЕГ-ын дарга М.Ганхүүтэй холбогдож, АМГ-ын дарга асан Д.Батхуяг өлсгөлөн зарласан эсэхийг тодруулахад, “Манайд өлсгөлөн зарлах тухайгаа албан ёсоор мэдэгдээгүй” хэмээн товчхон хариулт өгөв.
Авлигатай тэмцэх газрынхан Д.Батхуягийг АМГ-ын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, аж ахуйн нэгж, байгууллагуудад ашигт малтмал олборлох, ашиглах, хайгуул хийх тусгай зөвшөөрөл хууль бусаар олгосон гэж буруутган одоогоос хоёр сарын өмнө баривчилж, Төв аймаг дахь Цагдан хорих төвд хорьсон билээ. Гэхдээ түүнийг Улаанбаатар хот дахь ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр анги руу шилжүүлснийг эх сурвалж хэлэв.

Б.Хэрлэн
   
 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан